Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, санхүү, татварын бүх төрлийн тайлан гаргаж удирдлагад болон харилцагч байгууллагуудад хүргүүлж, хугацаанд нь тайлагнах, санхүүгийн бүртгэлийг хууль журам, стандартын дагуу үнэн зөв хөтлөн явуулах, байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавих, тооцооны нягтлан, няравын ажлыг санхүүгийн нэгдсэн удирдлагаар ханган, хяналт тавьж, зохион байгуулан ажиллах
- Тайлан балансыг цаг тухайд нь үнэн зөв гаргах
- Компанийн хэмжээнд НББ-ийг стандартын дагуу үр ашигтай хөтлөх
- Татвар, гааль , НД-ын газрууд, бэлтгэн нийлүүлэгчид, харилцагчтай цаг тухайд нь төлбөр тооцоо хийх
Манай компани нь төмрийн худалдаа төмөр хийцлэлийн чиглэлээр Саппоро, Толгойт, Цайз гэсэн 3-н цэгт ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг болно. Дараах стандартыг 2019 оноос хойш нэвтрүүлэн, хэвшүүлэн ажиллаж байна. Мөн та бидэнтэй нэгдсэнээр найрсаг хамт олон шинэ санал санаачлагыг дэмжигч удирдлагын багт нэгдэнэ.
MNS ISO 9001 Чанарын стандарт
MNS ISO 45001 ХАБЭА-н стандарт
MNS ISO 14001 Байгаль орчны стандарт