ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАРЧИН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийг баримтлан, тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний ажлын батлагдсан стандарт, норм, горим, технологийг мөрдүүлэн ажиллуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах
- Үйлдвэрт шингэн эмульсийн тэсрэх бодис /ШЭТБ/ бэлтгэхэд үйлдвэрийг бүрэн автомат удирдлагаар хангаж технологийн горимуудад хяналт тавьж ажиллах.
- Тэсрэх бодисын үйлдвэрийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд ажилтнуудад наряд, ажлын зааварчилгаа, чиг үүрэг өгч, хяналт тавих
- Уурхайд эмульстракын удирдлагыг ажиллуулахдаа усан фазын уусмал, тосон фазын уусмал, хийжүүлэгч бодисын урсгалуудыг зөв тохируулан хянаж ажиллах
- Тэсрэх бодисыг үйлдвэр, агуулахын цогцолборын хүрээнд ажлын байрны үзлэг шалгалтыг цаг тухайд нь хийж байх
- Үйлдвэрийн өдөр дутмын үйл ажиллагаанд оролцож цэвэрлэгээ үйлчилгээ хийх, тэсрэх бодисын түүхий эд, тэсрэх хэрэгсэл ирсэн үед ачаа буулгах ажилд оролцох
- Энгийн тэсрэх бодис үйлдвэрлэлд түүхий эд ачих
- Тэсрэх бодисын үйлдвэр агуулахын цогцолборын цахилгааны аюулгүй байдлыг хангах ажиллах
- Үйлдвэрийн дотоод дүрэм, журамд захирагдаж, цагийн хуваарийн дагуу ажилд гарч, амарч, зарласан хугацаанд хурал танилцуулганд оролцож байх
- Ажлын байрыг эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгах, хяналт тавьж ажиллах
- Тэсэлгээний ажилд оролцох машин техникүүдийн бүрэн бүтэн байдалд байнга хяналт тавьж, ээлж солилцох бүрд эд материалын тооллого хийлгэж, хянаж байх
- Үйлдвэр болон цэнэглэгч машины тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ хийсэн бол техник ашиглалтын паспортанд цаг тухайд нь тэмдэглэж, хөтлөж ажиллах
- Цэнэглэлтээс үлдсэн усан фаз болон тосон фазын үлдэгдлийг лаборант, эмульстракын жолоочийн хамтаар буцааж юүлэх
- Ажилд гарахдаа аюулгүй ажиллах заавар санамжийг байнга авч байх, тэрэх бодисын үйлдвэрлэлийн хүрээнд аюулгүй ажиллгааны заавар, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах, мөрдүүлэх, хяналт тавьж ажиллах
- Зөрчил гаргасан тохиолдол бүрийг компанийн болон хэлтэс, салбарын удирдлагуудад мэдэгдэж байх, гарсан зөрчлийг арилгуулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллах
- Шаардлагатай байгаа багаж хэрэгслийн захиалгыг цаг хугацаанд нь зохих журмын дагуу холбогдох албан тушаалтнуудад гаргаж өгөх
- Тухайн үйлдвэрийн сэлбэгийн үлдэгдэл, эргэлт хөдөлгөөнийг хянах,нэн шаардлагатай сэлбэгийн нөөц бүрдүүлэх
- Компанийн дүрэм, журмыг дагаж, мөрдөх
- Шаардлагатай тохиолдолд удирдлагаас өгсөн үүрэг, даалагварыг цаг тухайд нь биелүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
Автын засварчин болон механик инженер,цахилгаан, электроникийн мэргэжлээр бакалавр зэрэгтэй
Энэ мэргэжлээр 2-оос дээш жил ажилласан ажлын туршлагатай
Автоматжуулалтаар мэргэшсэн бол давуу тал
Ачаалал даах чадвартай
Бүтээмжтэй, цаг ашиглалт сайтай байх
Нэмэлт мэдээлэл
Тоног төхөөрөмжийн засвар дээр ажиллаж байсан туршлагатай
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.