АГУУЛАХЫН ТУСЛАХ АЖИЛТАН/уурхайд/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг бараа материал, барилгын материалын бүрэн бүтэн байдал, хадгалалтыг хариуцан ажиллах;
- Баяжуулах үйлдвэрийн сэлбэг бараа материал, барилгын материалын орлогыг тухай бүрд нь дагалдах баримтын дагуу тооллогоор хүлээн авч, коджуулах
- Хүчин төгөлдөр анхан шатны баримтыг үндэслэн өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээг бүртгэх
- Чиг үүргийн дагуу удирдлагын өгсөн бусад үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь аюулгүй, бүрэн биелүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Баяжуулах үйлдвэрт нярав болон тоног төхөөрөмжийн засвар, механикийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
- Багаар ажиллах чавдартай байх
- Химийн бодистой харьцах сургалтад хамрагдсан, химийн бодисын талаар мэдлэг, туршлагатай байх
- Уул уурхайн салбарт сэрээт өргөгч барьж байсан туршлагатай. М ангилалтай
Нэмэлт мэдээлэл
Өмнөговь аймгийн, Мандал-Овоо суманд байрлах Алтны үндсэн ордын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан 14/14 ээлжээр ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг эрхэмлэгч, өсөн дэвших хүсэл эрмэлзэл дүүрэн, эерэг хандлага, эрч хүчтэй та бүхнийг Үндэсний бүтээн байгуулагч хамт олны нэг хэсэг болон ажиллахыг урьж байна. Та манай багт нэгдсэнээр:
- Өрсөлдөхүйц цалин, урамшуулал;
- Тав тухтай хотхонд байрлана;
- Хөдөлмөрийн тухай хуулийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан урт хугацааны тогтвортой, таатай ажлын байр;
- Өсөн дэвших, өөрийгөө хөгжүүлэх боломж, хүн бүрт нээлттэй бодлого;
- Ажилтан бүр гэнэтийн ослын даатгал хамрагдах зохицуулалт;
- Тогтвортой ажилласан ажилтанд /Банкны цалингийн болон байрны хөнгөлөлттэй зээлийн хүү/ зэрэг бусад төрлийн нэмэлт хангалт, хөнгөлөлтийн нөхцөл хүлээж байна.
Мандал ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.