Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

МТ програм хангамж чанарын газарт СИСТЕМ ИНЖЕНЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Банкны бизнесийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй системүүдийн ажиллах орчны үр ашигтай төлөвлөлтийг боловсруулж бизнесийн тасралтгүй, найдвартай, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахад энэхүү ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  • Бүх хариуцан ажиллаж буй системүүдийн суурилуулалт, удирдлага, хяналт, засвар үйлчилгээг хийж системийн тасралтгүй, найдвартай, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах.
  • Системийн хүчин чадал, гүйцэтгэлийг хянаж, бүрэн бүтэн байдлыг ханган, мэдээллийг нөөцлөх, сэргээх үйл ажиллагааг хариуцан ажиллах.
  • Бүх хариуцсан системүүдийн хувьд шинээр бэлдэх, тухайн систем дээр ажиллах, гарсан алдааг хэрхэн засварлах талаар техникийн дэлгэрэнгүй гарын авлага документуудыг хөтлөн тогтмол шинэчлэн хадгалах, удирдах.
  • Хариуцан ажиллаж буй системүүдийг найдвартай, үр ашигтай ажиллах шийдлүүдийг боловсруулж танилцуулах, нэвтрүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Үндсэн шаардлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакaлавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Windows, Linux үйлдлийн системүүд дээр ажиллах чадвартай.
  • Аль нэг програмчлалын хэл дээр програм хангамж боловсруулж байсан туршлагатай.
  • Сontainer дээр ажиллаж байсан туршлагатай засвар үйлчилгээ хийх чадвартай.
  • Oracle/MSSQL/PostgreSQL/Cassandra зэрэг аль нэг мэдээллийн сан удирдаж байсан туршлагатай.
  • Англи хэлний анхан болон түүнээс дээш шатны мэдлэгтэй.

Нэмэлт шаардлага:

  • Сүлжээ болон сервер виртуалчилалын талаархи ерөнхий мэдлэгтэй.
  • DevOps (CI/CD) болон тэдгээрийн автоматжуулалтыг хийх чадвартай бол давуу тал болно.
  • Ansible дээр автоматжуулалт хийж байсан туршлагатай бол давуу тал болно.

 Зан төлөвийн шаардлага: 

  • Хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй;
  • Асуудал системтэй шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн.
  • Бие даасан бусдаас хараат бус шийдвэр гаргах чадвартай;
  • Шуурхай, бүтээмжтэй ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
  • Бие даан суралцах болон багаар ажиллах чадвартай;
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай.

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2020.11.24-ний өдрийг дуустал;
Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  Зангиа холбоост хандах, имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээгээрэй.Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.
ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас7515 3333

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-11-12 22:22
© Хаан Банк. 1991-2020 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2020.