1. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн цогц тусламж үйлчилгээг үзүүлэх
2. Үйлчилгээний бүртгэл хөтлөх
3. Яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх
4. Компанийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
Эм Эс Ай Си Си ХХК (MSICC LLC) нь MSI Reproductive choices Олон Улсын Төрийн бус Байгууллагын Монгол дахь хөтөлбөр бөгөөд 1997 онд Монгол Улсын ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлсэн гэр бүл төлөвлөлтийн жишиг клиник байгуулах РО5 төслийн хүрээнд байгуулагдсан.
Бид 25 жилийн турш үйл ажиллагаа тасралтгүй явуулж, хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үүний зэрэгцээ 2000 оноос эхлэн нийгмийн маркетингийн төслийг хэрэгжүүлж, олон улсын стандартын шаардлага хангасан, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сангийн баталгаатай жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслээр зорилтот бүлгийн хүн амыг хангаж байна.
Эм Эс Ай Си Си ХХК нь авилга залилан, зохисгүй зан үйл, бэлгийн дарамт, аливаа хүчирхийллийг ҮЛ ТЭВЧИХ бодлоготой бөгөөд хүмүүсийн олон өөр байдлыг хүлээн зөвшөөрч, оролцоог хангасан байгууллага юм.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.