- Сантехникийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулж, инженер техникийн ажилтнуудын үйл ажиллагааны харилцан уялдааг хангуулах замаар төлөвлөсөн ажил зорилтыг биелүүлэх барилга байгууламжийн дулаан сантехникийн угсралт, их ба урсгал засварын ажлын тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх гүйцэтгэх үүрэгтэй ажиллана
- Барилга байгууламжийн дулаан, сантехникийн шугам сүлжээний зураг төслийг төлөвлөх, төсөв зохиох, засвар үйлчилгээний ажлыг хянах, зохион байгуулах
- Сантехникийн тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх, сантехникийн гадна шугамын хэвийн ажиллагааг хариуцах
- Сантехникийн шугам сүлжээний угсралтын ажилд хэрэглэж хяналт тавих, хэрэглээ хэтэрсэн тохиолдолд шаардлагатай арга хэмжээ авах
- Ус дулаанаар хангах гэрээг хариуцах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих
- Барилга байгууламжийн агааржуулалт, салхивч хоолойн зураг төсөл хэвийн ажиллагаа засвар үйлчилгээнд хяналт тавих
- Сантехникийн инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- 5-аас доошгүй жил сантехник, дулааны чиглэлээр угсралт, засвар үйлчилгээний ажлыг удирдан зохион байгуулж байсан туршлагатай
- Тооцоо хийж баримт бичиг хөтлөх, төсвийн програм дээр ажиллах чадвартай
- Бусдаар ажил гүйцэтгүүлэх, шаардлага тавих, гэрээ хэлцэл хийх чадвартай
- Дулааны инженерийн мэргэжил давхар эзэмшсэн бол давуу тал болно
- 30-40 насны эрэгтэй