Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ЭДИЙН ЗАСАГЧ (ХОМК-д)

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Бизнес төсөл, төлөвлөгөөний эдийн засгийн тооцоо судалгааг хийх,  компанийн бизнес төлөвлөгөөний дагуу улирал, сарын санхүүгийн төлөвлөгөө, тайлан боловсруулах, батлуулах, нэмэлт тодотгол хийх ажлыг хариуцан ажиллах;
  • Салбар компаниудын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх төсөл, хөтөлбөр, стратеги төлөвлөгөөг боловсруулахад зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоолол, шинжилгээ хийж, гүйцэтгэлийг хянах, сайжруулалт хийх, салбар компаниудын бизнес төлөвлөгөө, гүйцэтгэлийг нэгтгэх, зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, Статистик эсвэл Санхүү удирдлагын бакалавр буюу түүнээс дээш зэрэг эзэмшсэн байх,
  • Мэргэжлийн чиглэлээр хамгийн багадаа 3 жилийн ажлын туршлагатай байх,
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай,
  • Хэрэглээний програм дээр ажиллах чадвартай /онцгойлон MS Excel/,
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй,
  • CIMA эсвэл CPA эсвэл CFA зэрэгтэй бол давуу тал болно.

 

Хувь хүний зан чанарт тавигдах шаардлага:

  • Эерэг, нээлттэй, бүтээлчээр хөдөлмөрлөдөг, шинийг санаачлагч хандлагатай байх,
  • Хариуцлагатай, найдвартай байх,
  • Ажлын ачаалал даах, тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх,
  • Хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлт сайтай байх,
  • Өөрийн болон бусдын мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлэх хүсэл, эрмэлзэлтэй, өөрийгөө бие даан сэдэлжүүлэх, дайчлах чадвартай байх,
  • Өгсөн үүрэг даалгаврыг шаардсан цаг хугацаанд, чанартай хийж гүйцэтгэх, ачаалал дааж, бүтээмжтэй ажиллах чадвартай байх,
  • Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх, хариуцлага хүлээх, байгууллагын нууц хадгалах чадвартай байх,
  • Харилцааны ур чадваруудыг сайн эзэмшсэн, илтгэх, багаар ажиллах чадвартай байх.

Нэмэлт мэдээлэл

Таныг өөрийгөө хөгжүүлж, өсч дэвших боломжтой, найрсаг хамт олон хүлээж байна

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,800,000 - 2,100,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 14200, Сүхбаатарын талбай 8/1 "Сити Тоуэр" барилга, 17 давхар
Утас91114493, 99991672

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-10-05 11:44
© Очир Ундраа ХХК. 2000-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.