Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
,
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл Амралтын /14241/, Чингисийн өргөн чөлөө-24, Парк Плэйс, 13 давхарт

Ахлах тогооч /Олон улсын төсөл дээр ажиллах/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хоолны газрын дотоод дэг журам, хөдөлмөр хамгаалал, ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм, хоол үйлдвэрлэлийн технологийн зарчмыг баримталж ажиллах;
  • Аюулгүй ажиллагааны дүрэм, журам, хоол үйлдвэрлэлийн стандартыг мөрдөж ажиллах, ажиллуулах;
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний түүхий эдийг анхан шатны болон дулааны боловсруулалтанд оруулж батлагдсан жор, технологийн дагуу хоол үйлдвэрлэх;
  • Төлөвлөгөөт цэс болон захиалгын дагуу хоол үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн хоолны амт, чанар, өнгө үзэмжийг шалгаж худалдаа, үйлчилгээнд шилжүүлэх;
  • Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллах;
  • Хоолны чанар болон технологи карт дээр ажиллах;
  • Хоол үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад хийгдэх ажилбарыг удирдан зохион байгуулж, хяналт тавьж, ажил үүргийг зохион байгуулах;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Нийтийн хоол, хүнсний технологи чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, дипломтой/гадаадад төгссөн,  ажиллаж байсан бол давуу тал болно/;
  • Нийтийн хоолны салбарт 4-ээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Рестораны хоол үйлдвэрлэлийн технологийн талаар өндөр мэдлэгтэй;
  • Шинэлэг хоол бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй;
  • Эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын мэдлэгтэй байх;
  • Хандлага, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй;
  • 25-45 хүртэлх насны;

Нэмэлт мэдээлэл

  • Гадаад болон дотоодод мэргэжлийн ур чадварын тэмцээн, уралдаанд оролцож байсан бол давуу тал болно;
  • Нийтийн хоол үлйдвэрлэл чиглэлээр гадны улсад ажиллаж байсан бол давуу тал болно;

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,500,000 - 1,800,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл Амралтын /14241/, Чингисийн өргөн чөлөө-24, Парк Плэйс, 13 давхарт
Утас99258533, 88678533

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-05-14 16:10

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Рэд рок катеринг. 2019-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.