Бид CU сүлжээ дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааг жигд, үр ашигтай явуулахын тулд хяналт тавьж, удирдан чиглүүлдэг борлуулалтын ур чадвартай, хэрэглэгчид чиглэсэн үйлчилгээтэй Дэлгүүрийн менежерийг хайж байна. Таны гүйцэтгэх үндсэн үүрэгт дэлгүүрийн бараа материалын борлуулалтыг хянаж, дэлгүүрийн бизнес стратегийг боловсруулж, амжилттай хэрэгжүүлэх юм. Энэхүү албан тушаалд тэнцэх ажил горилогч нь үйлчлүүлж буй хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хамгийн өндөр түвшинд байлгах, сарын борлуулалтын төлөвлөгөөг хангаж ажиллах ур чадвартай байх ёстой.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Дэлгүүрийн сарын борлуулалтын зорилгыг биелүүлэхийн тулд багийн гишүүдийг сургалт орж, ментор хийх замаар идэвхжүүлэх
- Шинэ хэрэглэгчдийг татах, дэлгүүрийн хэрэглэгчид болон ашигт ажиллагааг нэмэгдүүлэх бизнес төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
- Шинэ ажилчдыг ажилд авах, сургалт өгөх, хөгжүүлэх
- Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшин байлгах хэрэглэгчийн үйлчилгээг үзүүлэх
- Дэлгүүрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдүүлэх
- Хэрэглэгчдийн худалдан авалтын хандлага, хэрэгцээ шаардлага тодорхойлох судалгаа хийх болон борлуулалтын өгөгдөл дээр анализ хийх
- Дэлгүүрийн төсвийг үр ашигтай байлгах замаар оновчтой зарцуулах
- Борлуулалтын бэлэн байдлыг хангах
- Бизнес удирдлага болон холбогдох мэргэжлээр их дээд сургууль төгссөн
- Худалдааны салбарт ажиллаж байсан туршлагатай байх
- Баг удирдаж байсан 2 жилийн туршлагатай
- Манлайллын ур чадварт суралцсан
- Хэрэглэгчийн үйлчилгээний талаар маш сайн мэдлэгэтэй
- Харилцаа холбооны өндөр ур чадвартай