"Миний дэлгүүр” ХХК-ийн Аж ахуйн албанд ажиллах нэг /1/ Албаны дарга ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.
Аж ахуйн албаны дарга нь компанийн эзэмшлийн барилга, байгууламжийн ашиглалтанд байнгын хяналт тавих, хэвийн найдвартай ажиллагааг хангах, их болон урсгал засвар үйлчилгээг удирдан зохион байгуулах, аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэлт, хөрөнгийн бүртгэл , хадгалалт , тоног төхөөрөмж хөрөнгөнд хяналт тавьж ажиллах.
Монхангай группийн охин компаниудын нэг болох Миний дэлгүүр ХХК нь Монголдоо анхдагч Дискаунтер форматыг бизнестээ нэвтрүүлэн шинэ менежментээр ажиллаж байна. Миний дэлгүүрийн хамт олон нь байгууллагын үнэт зүйл болох ажилтнууддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, ая тухтай ажлын орчин нөхцөлөөр хангаж, эерэг хандлага, бүтээлч эрмэлзэл, мэдлэг, чадварыг дээшлүүлэх байнгын сургалт, арга хэмжээнд оролцох боломжоор ханган, өсөж дэвших бодлогыг эрхэмлэн ажилладаг Монгол улсын худалдааны салбарын манлайлагч компаниудын нэг билээ.