Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

Санхүүгийн байгууллагын газарт МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

Ажлын байрны зорилт:

 

Харилцагч банк, санхүүгийн байгууллагуудтай шинээр бизнес харилцаа тогтоох, уг харилцааг хөгжүүлэх, хадгалах,хамтын бизнесийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, өрсөлдөхүйц бизнес боломжуудыг нэвтрүүлэх, банкны ашиг орлогыг нэмэгдүүлэх болон банкны нэр хүндийг олон улсын тавцан дээр өргөхөд хувь нэмэр оруулах, ХААН Банкны Худалдааны санхүүжилтийн үйлчилгээ, үйл ажиллагааг өрсөлдөхүйц түвшинд явуулах, улмаар энэ төрлийн үйлчилгээнээс орох банкны шимтгэлийн орлогыг нэмэгдүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

* Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, гадаад худалдааны аль нэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
* Ахисан түвшний англи хэлний мэдлэгтэй (бичгийн болон ярианы)
* MS Office Хэрэглээний программ хангамжийг ашиглах туршлага, чадвартай

* Банкны салбарт харилцааны менежер, эдийн засагч, банк хоорондын тєлбєр тооцоо хариуцан ажилласан туршлагатай
* ОУ-н Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас гаргасан олон улсын дүрмүүдийг 85%-c дээш дүнтэй эзэмшсэн байх
* Гадаад бизнес түншүүдтэй харилцаж байсан туршлагатай

Хувь хүнд тавигдах шаардлага:

* Түргэн сурах чадвартай, шинэ зүйл сурах эрмэлзэлтэй
* Маш нямбай, няхуур, зарчимч
* Ачаалал даах, хариуцлага үүрэх чадвартай
* Хувь хүн хоорондын, бизнесийн харилцааны єндєр соёлтой
* Идэвхи, санаачлагатай, багаар ажиллах чадвартай
* Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2020.01.15-ны  өдрийг дуустал;

Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар  болон  имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээгээрэй.

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас7515 3333

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-01-03 17:48

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2020 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2020.