Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
,
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Алтангэрэлийн гудамж-5, CITY center, 10 давхар 1001 тоот

ХОЛБООНЫ ИНЖЕНЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Барилга байгууламжийн холбоо дохиолол (галын дохиолол)-ийн шийдэл гаргах, зураг-төсөл боловсруулах, төлөвлөлт гаргах;
  • Суурилагдсан холбоо дохиоллын системийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх, засвар үйлчилгээний холбогдох үнийн санал гаргах;
  • Холбоо дохиоллын систем, тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх;
  • Барилга, байгууламжийн холбоо дохиоллын системийн засварын ажилд хэрэглэж буй тоноглол, гүйцэтгэл нь зураг төсөл, барилгын норм, дүрэм, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
  • Холбоо дохиоллын системийн засвар үйлчилгээний баг ахлах, ажлыг зохион байгуулалтыг төлөвлөх, ажлын төлөвлөгөө боловсруулах, ажлын гүйцэтгэлийг хангаж ажиллах;
  • Холбоо дохиоллын системийн найдвартай хэвийн ажиллагаа, системийн бэлэн байдлыг хангах;
  • Захиалагч талд холбоо дохиоллын системийн талаар танилцуулга хийх, сургалт мэдээлэл өгөх;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
  • Мэргэжлийн чиглэлээр 2-с дээш жил ажилласан, баг удирдан ажиллаж байсан ажлын дадлага туршлагатай байх;
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх; /NFPA сургалтад хамруулна/
  • Хэрэглээний программууд болон зургийн программ AutoCad программыг бүрэн эзэмшсэн байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Идэвх, санаачлагатай байх;
  • Ажилч хичээнгүй, хариуцлагатай байх;
  • Ажигч гярхай, ажлын сонор сэрэмжтэй байх;
  • Ажлын уян хатан цагаар ажиллах;

Нэмэлт мэдээлэл

  • Залуу эрч хүчтэй, чадварлаг, найрсаг хамт олон;
  • Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, олон талын мэдлэг туршлагыг хуримтлуулах боломж;
  • Өсөн дэвжих боломж;
  • Ажилтныг тогтмол сургаж хөгжүүлэх боломж;
  • ХАБ-ын хувцас хэрэглэл, сургалтад тогтмол хамруулна;
  • Засвар үйлчилгээний ажлаар Оюу Толгой сайт руу ажиллах боломж;

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,000,000 - 1,200,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Алтангэрэлийн гудамж-5, CITY center, 10 давхар 1001 тоот
Утас70121001, 95093400

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-03-16 15:19
© Таван Орд ХХК. 1998-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.