САНХҮҮ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР /Англи хэлтэй/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн бизнесийн зорилго, стратеги болон бизнес төлөвлөгөөнд нийцүүлэн компанийн санхүүгийн төлөвлөлтийг хийж, мөнгөн урсгалыг хянаж, санхүүгийн үр ашигтай зохицуулалтыг хийх, компанийг санхүүгийн эрсдлээс хамгаалах, ажлын капиталын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн зарцуулалтыг хянах;
- Шууд удирдлагад байгаа ажилтнуудыг удирдлагаар хангаж, санхүүгийн хэлтсийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Санхүү бүртгэлтэй холбоотой компанид мөрдөгдөх НББ-ийн бодлогын бичиг баримт, журам, заавруудыг боловсруулах ба мөрдүүлж ажиллах;
- Сар бүрийн санхүүгийн төсвийг гүйцэтгэлтэй харьцуулж дүн шинжилгээ хийх, тасралтгүй сайжруулалтын процессыг удирдан зохион байгуулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүүгийн менежмент, Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.;
- Мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн нягтлан бодогч байх;
- Мэргэжлийн чиглэлээр тухайн ажил/албан тушаалтай ижил төстэй албан тушаалд 3-аас дээш жил ажилласан байх;
- Ажил үүрэгтэй холбогдох Монгол улсын хууль тогтоомж, НББ-ын стандартын мэдлэгтэй;
- Компьютерийн өргөн хэрэглээний болон санхүүгийн программуудыг (Санхүүгийн ERP, Interactive Diamond, Payroll программ дээр ажиллах чадвартай байх) бүрэн эзэмшсэн, санхүүгийн тайлан мэдээ боловсруулах, тооцоолол хийх, танилцуулан илтгэх чадвартай;
- Удирдан зохион байгуулах, манлайлах ур чадвартай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Үнэнч шударга, мэргэжлийн ёс зүй сайтай байх.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.