Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Cүхбаатарын талбай, Сити Тауэр, 4-н давхар

БАЙГУУЛЛАГА ХАРИУЦСАН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Байгууллагын зах зээлийн борлуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, байгууллагын харилцагчдын дижитал шилжилтэнд дэмжлэг үзүүлэх

 

Бидний "Урьтач үйлчилгээгээр дамжуулан харилцагчдаа үндсэн бизнестээ анхаарах эрх чөлөөг олгоно" зорилгыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг урьж байна.

Хэрэв Та Өөдрөг хандлага, Өрнүүн эрмэлзэл, Өндөр чадвартай бол бидэнд анкетаа ирүүлээрэй.

Бид Таньд Hybrid хэв маягаар ажиллах боломжийг санал болгож байна.

+Борлуулалтын урамшуулалтай.

 

#WeOffer #FlexibleWorkCulture #Productivity&CollaborationTools #HybridWorkModel #HybridWorkplace

 

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнес удирдлага, Мэдээллийн технологийн чиглэлээр дээд боловсролтой
  • Борлуулалтын чиглэлээр 1-ээс доошгүй жил ажиллаж байсан туршлагатай
  • Дүн шинжилгээ хийх, бичиг баримт боловсруулах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Бүтээлч, шинэлэг байдлаар сэтгэдэг
  • Бусадтай харилцах, хэлэлцээ хийх чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, шийдэл гаргах чадвартай
  • Суралцах чадвар сайтай

Нэмэлт мэдээлэл

Манай компанийг сонгон анкетаа ирүүлсэнд баярлалаа. Сонгон шалгаруулалтын явцыг Таньд илүү тодорхой, ойлгомжтой байх үүднээс дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна.

 

  1. Манай компанийн сонгон шалгаруулалт үндсэн 4 үе шат болон нэмэлт үе шатнаас бүрдэнэ.
    1. Анкетын шалгаруулалт
    2. I болон II шатны ярилцлага
    3. Шаардлагатай ажлын байранд мэргэжлийн шалгалт
    4. Ажлын чиг үүргийн дагуу даалгавар гүйцэтгэх
  2. Бид зөвхөн анкетын шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбогддог
  3. Бид онлайнаар болон оффис дээрээ сонгон шалгаруулалтын ярилцлагуудыг зохион байгуулдаг.
    1. Таньд онлайнаар ярилцлаганд орох талаар мэдээлэл өгсөн бол Таны хувийн и-мэйл рүү заавар болон онлайнаар ярилцлаганд орох линкийг хүргүүлэх болно. Онлайнаар ярилцлага зохион байгуулахдаа Microsoft Teams программыг ашигладаг. Та ярилцлаганд чөлөөтэй ярилцах боломжтой орчинг бүрдүүлж, чихэвч, интернэт зэрэг техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж бэлтгэл ажлаа урьдчилан хангаарай.
    2. Таньд оффис дээр ярилцлаганд орох талаар мэдээлэл өгсөн бол Та манай төв оффис эсвэл салбар оффисууд дээр ирж ярилцлаганд орох болно. Манай төв оффисын хаяг: Хан-Уул дүүрэг, Хаан Тауэр, 22 давхар /120-н уулзварын зүүн хойд талд, Наадам центрийн зүүн талд/
  4. Таньд гэнэтийн ажил тохиолдож сонгон шалгаруулалтын ярилцлаганд ирэх боломжгүй болсон бол бидэнд заавал эргэн мэдэгдээрэй. Манай ажилтнууд өөрсдийн ажлаа зохицуулан сонгон шалгаруулалтын процесст оролцдог тул Таныг бидний ажилд хүндэтгэлтэй хандана гэдэгт найдаж байна.
  5. Бид Таньд сонгон шалгаруулалтын шийдвэрээ 14 хоногт багтаан мессежээр шаардлагатай тохиолдолд утсаар ярьж хариугаа хүргэх болно
  6. Та Мэдээллийн технологийн салбарт ажиллах сонирхолтой, МТ-ийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, найрсаг, хурдтай, мэргэшсэн хамт олны эгнээнд нэгдэхийг хүсч байвал бидэнд анкетаа илгээж манай компанийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй хаягаар танилцахыг хүсч байна.

 

Таны хийж бүтээх үйлсэд амжилт хүсье.

Ай Ти Зон компани

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,000,000 - 1,200,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Cүхбаатарын талбай, Сити Тауэр, 4-н давхар
Утас77317731

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-09-06 16:46

Энэ салбарын бусад зарууд

  1. Тохиргоо, суурилуулалтын ажилтанДДэшТВ
  2. System Developer Back-end system of AgricultureНҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар
  3. ДУУДЛАГЫН ТӨВИЙН ОПЕРАТОРИнтерактив ХХК
  4. Системийн инженерВертексмон ХХК
  5. Бизнес хөгжил хариуцсан захиралТи-Системс ХХК
  6. Програм хөгжүүлэлтийн инженерЮнител Групп
  7. BACK-END ХӨГЖҮҮЛЭГЧ АЖИЛД АВНА.Ти-Системс ХХК
  8. ХОЛБОО ДОХИОЛЛЫН ИНЖЕНЕРНью Телеком ХХК
  9. Веб хөгжүүлэгч (Full Stack Developer)Ай Эф Ти Софт ХХК
  10. Шийдэл хөгжүүлэлтийн мэргэжилтэнЮнител Групп
  11. BACK-END /JAVA/ DeveloperЭм Ви Эм Жи ХХК
  12. Програм нэвтрүүлэлтийн төслийн менежерБуман Ай Ти ХХК
  13. Онлайн худалдааны мэргэжилтэнБи Си Ти ХХК
  14. Гэрээ хариусан мэргэжилтэнЮнител Групп
  15. ЗУРАГЛААЧ АЖИЛД АВНА.Эм би си
  16. Бичиг хэргийн ажилтанНүбисофт ХХК
  17. Сүлжээний болон Электроник инженерМайнтек Техноложи ХХК
  18. Програм хөгжүүлэлтийн ахлах инженерГүнд инвестмент холдинг групп
  19. Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэнБоловсролын салбарын мэдээллийн систем
  20. Онлайн оператор (эмэгтэй)Сайн Интернейшнл ХХК
© Айтизон ХХК. 1997-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.