Системийн техникч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Өдөр тутмын Мэдээллийн технологийн дэмжлэг үйлчилгээг үзүүлэх
- Тухайн ээлжиндээ уурхайн талбайн МТ үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлэн хэрэглэгчдийн компьютер, ІР утас, сүлжээний принтер, гар болон суурин радио станц зэрэг тоног төхөөрөмжүүд болон түүнтэй холбоотой техник хангамжийн засвар үйлчилгээний асуудлыг хариуцах
- Нийт хэрэглэгчдэд зориулсан өдөр тумын тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий програм хангамжын тусламж үйлчилгээг үзүүлэх
- Компанийн газар хэлтсүүдийн үйл ажиллагааны онцлогт зориулсан мэргэжлийн системүүдийн хэрэглэгчийн тусламж үйлчилгээг үзүүлэх
Сүлжээ ба серверийн дэд бүтэц
- Үндсэн сервер өрөө ба switch epeөнүүдийн өдөр тутмын тогтмол үзлэг шалгалт хийж Мэдээллийн технологийн тусламж үйлчилгээний системээр дамжуулан хяналт, бүртгэл хийх
- Радио дахин дамжуулах станцууд, ІР утас, видео хурал, бусад харилцаа холбооны тасралтгүй байдлыг өдөр бүр хянах Сүлжээ, дотуур холбоо, шилэн кабелын холболт, түүний үзлэг, засвар үйлчилгээг стандарт зааврын дагуу хийж гүйцэтгэх
- Хэрэглэгчийн сүлжээний холболт, тоног төхоеромжийн хаяглалт, ашиглалтад хяналт тавих
Сүлжээ, системийн аюулгүй байдал ба нийцэл
- Сүлжээ, Системийн тохиргоо, тоног төхөөрөмжийн үзлэг, бүртгэл, засвар үйлчилгээний талаарх анхан шатны баримт бичгүүдийг боловсруулах
- Хэлтсийн инженер болон менежерт асуудал болон ахиц дэвшлийн талаар мэдээлэл өгч, чухал системийн алдаа болон тасалдлын талаар шуурхай мэдээлэх.
- Мэдээллийн систем, програм хангамжуудын төлөвлөгөөт засвар үйлчилгээг тогтсон хугацаанд хийх
- Өдөр тутмын өгөгдөл нөөцлөлтийг хэрэгжүүлэх, хянах
- Хэрэглэгчийн компьютерын эмзэг байдал, програмын хангамжин аюулгүй байдал, кибер халдлагаас сэргийлэхэд хяналт тавих
- Хэрэглэгчийн сургалтын материал, гарын авлага, зааварчилгаа бэлтгэх
- Хэрэглэгчидэд Мэдээллийн системийн ашиглалтын журмыг танилцуулах, зааварчилгаа өгөх
Ажлын байранд тавигдах шаардлага
Ажилтны боловсрол ажлын туршлага
- Мэдээллийн технологи, Компьютерын шинжлэх ухаан эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалаврзэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ эсвэл бусад чиглэлээр 1,5-аас доошгүй жил ажилласан байх
Үндсэн суурь мэдлэг
- LAN, WAN, VLAN, TCP/IP, DNS, DHCP, WIPI зэрэг сүлжээний технологиудын талаар мэдлэгтэй.
- Домайн орчин, windows серверүүдийн талаар мэдлэгтэй
- Өгөгдлийн сан, нөөцлөлтийн талаар мэдлэгтэй.
- ERP системүүдийн талаар ойлголттой бол давуу тал болно
Харилцааны болон багийн ур чадвар:
- Шинэ технологи, шинэ систем суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
- Өөрийгөө олон талаар сорих, шинэ зүйл туршиж хэрэгжүүлж үзэх сонирхолтой байх
- COBIT, ITIL стандартыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх ур чадвартай байх
- Багаар болон бие дааж ажиллах чадвартай, эерэг хандлагатай байх
- Асуудлыг зов талаас нь харах, ажлаа тайлагнах ур чадвартай байх
- Хэрэглээний англи хэлтэй байх;
- Баримт бичиг уншиж, боловсруулах ур чадвар сайтай байх
- Office 365 багцын програмууд дээр ажиллах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарийн дагуу ажилласан.
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон Ажил горилогчийн анкетийг манай байгууллагын веб сайтаас авах боломжтой.
Бусад
БайршилСэлэнгэ аймаг
СалбарПрограмм хангамж, мэдээллийн технологи
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.