САЛБАРЫН МЕНЕЖЕР /М Март/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Салбарын ашигт ажиллагааг байнга нэмэгдүүлэх ажлыг шууд хариуцан зохион байгуулах, хянах
- Бараа бүтээгдэхүүний татан авалт болон чанар, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж барааны эргэцийг сайжруулах талаар санал санаачилга гаргаж холбогдох ажилтнуудад заавар зөвлөгөө өгч, манлайлах
- Салбарын зардлын тайланд дүн шинжилгээ хийх, зардлыг бууруулах, хэмнэлт гаргах ажлыг шууд хариуцан зохион байгуулах
- Салбарын үйл ажиллагаатай холбоотой хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг хүлээн авах,тухай бүр шийдвэрлэх, холбогдох албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлэх
- Салбар дэлгүүрийн ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгын хүрээнд холбогдох газар нэгжүүдэй хамтран ажиллах, гүйцэтгэлд хяналт тавих
Ажлын байранд тавигдах шаардлага
- Их дээд сургууль төгссөн
- Удирдан зохион байгуулах чадвартай /Багаар ажиллах, эерэг чиг хандлагатай, гүйцэтгэлийн хурд сайтай/
- Үйлчилгээний соёл, стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх талаар тодорхой түвшний мэдлэг туршлага хуримтлуулсан
- Худалдаа, үйлчилгээний чиглэлээр ижил төстэй гадаад болон дотоодын байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
- Зөвхөн дээрх шаардлага хангасан ажил горилогч холбогдоно уу.
- 2 ээлжээр ажиллах тул хувийн амьдралдаа цаг гаргах таатай боломж
- Үндсэн цалин+Улирлын нэмэгдэл
- Талархлын нэмэгдэл
- Хоолны мөнгө
- Унааны мөнгө
- Сар бүр борлуулалтын бонус 300,000-3,000,000 төгрөг хүртэл авах боломжтой
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.