Зурдаг болон видео эвлүүлэг хийдэг бол давуу тал болно.
Монголын хамгийн том эмийн сангийн сүлжээг эзэмшигч Монос Улаанбаатар ХХК 2013 оноос эхлэн Монголын иргэд хэрэглэгчдэд олон улсын чанар стандартын шалгуурыг хангасан үндэстэн дамнасан брэнд бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулан ирсэн. Ингэхдээ Монос группийн эрхэм зорилгод тулгуурлан эрүүл мэндэд хамгийн өндөр ач тустай, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн бүтээгдэхүүн оруулж ирэхийг зорин ажилласан. Улмаар манай импортын брэндүүд чанар аюулгүй байдлаараа Монголын хэрэглэгчдэд төдийгүй Эрүүл мэндийн байгууллагуудад сайшаагдан импортын бизнес маань жилээс жилд өргөжин тэлсээр 2018 онд импорт дистрибьюшнийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах Грийн Гэйт Интернэйшнл ХХК-ийг байгуулан Монос группийн залуухан компаниудын нэг болон өрх тусгаарлан гарсан билээ.
Одоогоор эрүүл хүнс, эмчилгээний гоо сайхан, нүүр будалт болон эх хүүхдийн эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний нийт 23 брэндийг 10 гаруй улсаас оруулан ирж Монос эмийн сан, томоохон сүлжээ дэлгүүрүүд болон эмнэлгүүдээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна.
Цаашид үйл ажиллагаагаа тэлэн, боловсон хүчнээ улам чадваржуулж Монгол улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүртээмжтэй түгээж, эрүүл саруул, аз жаргалтай ирээдүйг хамтдаа цогцлоон ажиллахаар зорьж байна.
ХОЛБОГДОХ УТАС:88044029
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.