Компанийн стратегийн удирдлага, үйл ажиллагааны төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлж, гэр болон оффисын автоматжуулалтын зах зээлд компанийн байр суурийг бэхжүүлэх, тогтвортой өсөлтийг хангах.
Гол үүрэг:
• Компанийн стратеги, бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих.
• Үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянаж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах.
• Шинэ боломж, зах зээлийн чиг хандлагыг судалж, өрсөлдөх стратеги боловсруулах.
• Багийг үр дүнтэй удирдан, хөгжүүлэх, ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх.
• Гадаад, дотоод түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Бизнесийн удирдлага, инженерчлэл, эсвэл холбогдох чиглэлээр магистр зэрэгтэй.
• Удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
• Технологи, инновацын салбарын мэдлэг, ойлголттой.
• Стратегийн болон санхүүгийн шинжилгээ хийх чадвартай.
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
Үндсэн цалингаас гадна БОРЛУУЛАЛТЫН УРАМШУУЛАЛТАЙ.
Гэр болон оффисын автоматжуулалт, Аюулгүй байдал, Холбоо дохиолол, Цахилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй шинэ ирээдүйтэй компанид ажиллахыг урьж байна.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.