ЗАХИРЛЫН ТУСЛАХ-GGI
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, гүйцэтгэх захиралтай уулзах уулзалт, хурлыг зохион байгуулах,
- Гүйцэтгэх захиралд компанийн үйл ажиллагаатай холбогдох шаардлагатай мэдээллээр хангах, компанийн дотоод болон гадны хурлын бэлтгэл ажлыг хангах, тэмдэглэл хөтлөх, өдөр тутмын үйл ажиллагааг ерөнхийд нь уялдуулан зохицуулах, мэдээллээр хангах, гадна дотны зочдыг хүлээн авах,
- Тушаал, албан бичиг хэргийн бүрдүүлэлт, албан захидал, түүнд явуулах хариу бичгийн бүртгэл тооцоог биечлэн хариуцана.
- Оффисын ажилтнуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, зааварчилгаа өгөх, хяналт тавих, ажил үүргийн биелэлтийг хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнес удирдлага болон хууль эрх зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй
- Бичиг баримт боловсруулах ур чадвартай
- Хариуцлагатай, цагийн менежмент сайтай
- Төлөвлөх тайлагнах ур чадвартай байх
- Хувийн зохион байгуулалт сайтай, эерэг зөв хандлагатай
- Сэргэлэн цовоо, хурдтай байх
Нэмэлт мэдээлэл
Грийн Гэйт Интернэйшнл ХХК (GGI) нь хэрэглэгчиддээ эрүүл, органик, баталгаат бүтээгдэхүүн хүргэхийг эн тэргүүний зорилго, хүсэл эрмэлзлэлээ болгон ажиллаж буй энтерпрайс компани юм. Бид 2018 оноос хойш импорт дистрибьюшнийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, одоогоор 22 брэндийн нийт 1,700 орчим нэр төрлийн эмчилгээний болон байгалийн гаралтай гоо сайхан, эх хүүхдийн асаргааны бүтээгдэхүүн, эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдийн гарт чанар, баталгаа, сэтгэл ханамжийн хамтаар хүргэн ажиллаж байна.
Нэмэлт мэдээлэл:
- Үндсэн цалин+Борлуулалтын нэмэгдэл
- Хотын төвд тав тухтай оффис
- Ажлын байрны онцлогт тохирсон уян хатан цагийн систем
- Эрүүл мэндийн даатгалын багц
- Жил бүрийн эрүүл мэндийн үзлэг
- Спорт, фитнессийн хөнгөлөлт
- Ажилтны бүтээгдэхүүний хөнгөлөлт
- Улирлын бонус цалин
- Бусад нэмэгдэл
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.