Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хүний нөөцийн ахлах менежер

3,000,000-3,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

- Хүний нөөцийн менежментийн үндсэн функцыг хэрэгжүүлэхэд хяналт тавих

- Хүний нөөцийн бодлого болон хөдөлмөрийн харилцаа, сонгон шалгаруулалттай холбоотой дүрэм журам, бодлогын баримт бичгийг боловсруулах, шинэчлэх

- Хүний нөөцийн бүрдүүлэлт сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцааны багийг удирдан чиглүүлж хариуцан ажиллах

- Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргийг гүйцэтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хүний нөөцийн менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хүний нөөцийн чиглэлээр 3-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Сониуч, өсөх сэтгэлгээтэй 
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Үр дүнд тэмүүлэх эрмэлзэлтэй
  • Шинийг эрэлхийлэх, нэвтрүүлэх ур чадвартай
  • Хүний нөөцийн болон хувь хүний хөгжлийн чиглэлээр тасралтгүй суралцагч

Нэмэлт мэдээлэл

  • Яагаад Премиум Нэксус ХК-ийг сонгох ёстой вэ?

    • Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба та жил бүр өөрийн гүйцэтгэл, ур чадвараасаа хамаарсан карьераа ахиулах болон цалингийн нэмэгдүүлэх боломжтой системийг бид бий болгосон.
    • Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурж хөгжих боломжийг бий болгодог.
    • Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон.
    • Ур чадвартай хамт олон – Амжилтанд хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой.
    • Ажил амьдарлын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж, ажлаа эхлүүлэх боломжтой.

Яагаад манай Хүний нөөцийн баг вэ?

    • Хүний нөөцийн газар нь Премиум Нэксус ХК-ийн нийт 3000 гаруй ажилтнуудын бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаа, сургалт болон карьер хөгжлийг хариуцан ажилладаг бөгөөд хүний нөөцийн мэргэжлийн түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг.
    • Бид Монгол улсынхаа, тэр дундаа жижиглэн худалдааны салбарт Хүний нөөцийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хүргэхийн тулд тасралтгүй сурч хөгждөг, байнга шинийг эрэлхийлдэг, нэг нэгнээ тогтмол сорилттой тулгарахад нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллагчдаа өөрийн шилдэг хувилбараа нээхэд нь тусалдаг.
    • Хүний нөөцийн баг нь 3000 гаруй ажилтнуудад үйлчилгээ үзүүлдэг тул дотроо Сургалт хөгжлийн баг, Хөдөлмөрийн харилцааны баг, Сонгон шалгаруулалтын баг, Талант менежментийн баг зэрэг олон багтай бөгөөд Хүний нөөцүүдээ ажлын байран дээрээ мэргэжлийн чиглэлээр гүнзгийрэн хөгжих боломжийг олгодог.
    • Олон улсын бэнчмаркинг, тэргүүн туршлагуудыг тасралтгүй нэвтрүүлж, ажилтнуудынхаа бүтээмж болон гүйцэтгэлийг нэмэгдүүлэх олон сонирхолтой арга хэрэгслийг нэвтрүүлдэг бүтээлч баг таныг хүлээж байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарЭнгийн ажил мэргэжил, үйлчилгээ
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас89652001

Зар нийтэлсэн огноо

2025-06-25 14:41

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

ҮйлчлэгчБүрэнгийн Бэл ХХК
2025-06-24
Ариутгагч, туслах ажилтанТүвшинбилэг төгөлдөр ХХК
2025-06-24
БРЭНД ДЭЛГҮҮРТ ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХОЙ ПАРТНЕРС ХХК
2025-07-08
Сантехникийн инженерЭм Би Си
2025-06-16
Бүртгэлийн ажилтанМонгол Хьюндай Автомотив ХХК
2025-06-24
Компанийн ахлах нягтлан бодогчЧингис ралли ххк
2025-06-12
Кранчин /Хүрэн Толгой коал Майнинг ХХК/МАК Цемент ХХК
2025-06-26
Түгээлтийн жолооч (BС)Анун ХХК
2025-06-17
Үйлчилгээний ажилтан буюу цэвэрлэгч ажилд авна.Хатагтай Инвест ХХК
2025-06-11
үйлчлэгч ажилд авнаСтимо ХХК
2025-07-02
Ээлжийн менежерХөх чоно групп
2025-07-02
Тоног төхөөрөмжийн засварчинУс Сувгийн Удирдах Газар /УСУГ/
2025-06-16
ХЯТАД ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ/хөдөө ажиллах/Өндөр Алтайн Зам ХХК
2025-06-19
Гоо сайханч ажилд авнаЧармин бюти ХХК
2025-06-16
Жолооч ажилд авна.Улаанбаатар ариутгал ХХК
2025-06-30
Үйлдвэрийн туслах ажилтанИХ БОДЬ ЗУУРМАГ
2025-06-27
ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕРМиний Дэлгүүр ХХК
2025-06-30
Хэрэглэгчийн тусламж үйлчилгээний ажилтанМобиком корпораци ХХК
2025-06-30
Хагас цагаар агуулах, аж ахуйн туслах (Эрэгтэй)Миру Скин Кэйр ХХК
2025-06-26
Борлуулалтын менежер /1 удаагийн ахуйн хэрэглээнийГоргаз ХХК
2025-06-24

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.