Гүйцэтгэх үндсэн үүрэг
ХААН Банкны бизнесийн үйл ажиллагаа явагдаж буй системүүдийн өгөгдлийн сангийн найдвартай, бизнесийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллана. Өгөгдлийн сан, серверийн Хүчин Чадал, Гүйцэтгэлийг хянаж, Гамшгийн улмаас гарсан хохирлыг арилгах шийдлүүдээр хангаж, тэдгээр шийдлүүдээ тогтмол туршиж байх. Өгөгдлийн сангийн бүрэн бүтэн байдал, мэдээллийг нөөцлөх, сэргээх үйл ажиллагааг хариуцах, мэдээлэлийн сангуудын аюулгүй байдлыг хангуулах, системүүдийн шинэчлэлт сайжруулалтуудыг(update, upgrade) цаг алдалгүй хийж байх, гадны хакерын болон мэдээлэл алдагдах аюулаас сэргийлэх, гар ажиллагааг автоаматжуулах юм.
Нэмэлт мэдээлэл
Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та ХААН Банкны веб хуудсаар ЭНД ДАРЖ зангиа хуудсаар ЭНД ДАРЖ өөрийн анкетаа бөглөх ба нэмэлтээр jobs@khanbank.com имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээж болох юм.Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2023.05.31-ний өдрийг дуустал; Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул та гар утсаа нээлттэй байлгана уу. Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.