Гал сөнөөгч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Цаг ямагт, галын бэлэн байдлыг ханган, аливаа онцгой байдал үүсэхэд түргэн шуурхай арга хэмжээ авах, аврах, гал унтраах үйл ажиллагаанд оролцох
- Ажилд гарахын өмнө, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэл хангагдсан, эрүүл мэндийн хувьд өвчин эмгэг, бусад шалтгаангүй байж, аврах, гал унтраах, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд бэлэн байх, оролцох,
- Гал түймэр гарсан тухай дуудлага авсан тохиолдолд ямар ч үүрэг даалгавар авсан өгөгдсөн ажлыг шууд орхин нэн тэргүүнд гал түймрийн газар руу яаралтай хүрэлцэн очих,
- Гал унтраах ажилд гар бие оролцон галын голомтод удирдлагын шийдвэрээр ажиллана.
- Галын машины задаргааны багаж болон галын машины хоолойг богино хугацаанд холбож сурсан байна.
- Онцгой тохиолдолд ашиглах задаргааны багажийг бүрэн ашиглаж чаддаг байх,
- Осолд өртөгдсөн хүмүүст эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг, дадлага эзэмшсэн байх,
- Гал унтраах автомашин болон багаж зэвсэглэмж, тоног төхөөрөмж, хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хадгалалтийг бүрэн хариуцаж, өдөр бүр тогтмол хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээ хийж, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах,
- Галын машины техникийн бэлэн байдалд хяналт тавих;
- Уурхайн барилга байгууламжийн галын усан цэгийн байнгын бэлэн байдлыг хянан, нэг бүрчлэн туршилт хийн шалгаж, баримтжуулах;
- Уурхайн барилга байгууламжийн галын дохиолол, мэдрэгчийн байнгын бэлэн байдлыг хянан нэг бүрчлэн туршилт хийж, баримтжуулах;
- Гамшгийн эрсдэлийн үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэж үнэлгээнээс гарсан хяналтын арга хэмжээг бүртгэж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих;
- Галын аюулгүй байдлын чиглэлээр үндсэн болон гэрээт компанийн ажилтнуудад онол, практик хосолсон сургалт зохион байгуулах;
- Хөндлөнгийн болон дотоод аудитаар илэрсэн галын аюулгүй байдалтай холбоотой үл тохирлыг залруулах арга хэмжээнд хяналт тавьж ажиллах;
- Гамшгийн эрсдэлийн үнэлгээнээс гарсан хяналтын арга хэмжээг бүртгэж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих,
- Ажлын байрны үзлэгийг доор заасан чиглэлээр батлагдсан хуваарийн дагуу хийж, холбогдох албан тушаалтанд тайланг хүргүүлэх. Үүнд:
- Объектийн болон техник тоног төхөөрөмжийн гал түймрээс урьдчилан сэргийлж, үзлэг шалгалт
- Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын үзлэг
- Техник, тоног, төхөөрөмжийн галын аюулгүй байдлын үзлэг
- Гал унтраах багаж хэрэгслийн бэлэн байдлын үзлэг
- Уурхайн барилга байгууламжийн галын усан цэгийн байнгын бэлэн байдлын үзлэг
- Уурхайн замын өөрчлөлтийн мэдээллийг холбогдох албан тушаалтнаас 7 хоног тутам авч, галын голомтонд хугацаа алдахгүй түргэн шуурхай очих замын нөхцөлийг урьдчилан судалсан байх,
- Орон нутгийн хамтын ажиллагааны бодлогын хүрээнд шаардлагатай үед орон нутаг, ард иргэдийн аюулгүй байдалд үүссэн аливаа асуудалд туслах,
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой байх, Галын сөнөөгчөөр мэргэшсэн байх
- Аврах, гал сөнөөгчөөр 3-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
- Галын жолоочийн мэргэшсэн сургалтад хамрагдсан
- Өмнө нь онцгой байдлын газар болон бусад галын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх,
- Монгол Улсын жолооны “BС” ангилалын үнэмлэхтэй байх,
- Компьютерийн хэрэглээг зохих түвшинд эзэмшсэн байх,
- Харилцааны өндөр соёлтой, хариуцлага идэвхи санаачилгатай байх
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.