Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо,нарны зам дагуу байрлах Миний Хайпермаркет-1 салбарын, 2 давхарт төв оффис байрлаж байна.

ТӨГСӨГЧДИЙГ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

            “МИНИЙ ИРЭЭДҮЙ МИНИЙ ГАРТ” төгсөгчдийг бэлтгэх хөтөлбөрийн 4-р ээлжийн бүртгэл  эхэллээ.

 

             Бид удирдах шатны чадварлаг боловсон хүчнээ их дээд сургуулиудын залуу төгсөгч нараас сонгон  “Төгсөгчдийг Бэлтгэх Хөтөлбөр”-өөр шалгаруулж авдаг. Хөтөлбөрийн оролцогч нар дэлгүүрийн касс бичихээс эхлээд удирдах шатны менежер хүртэлх бүхий л ажлуудыг өндөр стандартын төвшинд гүйцэтгэж суралцахаас гадна худалдааны бизнесийг том зургаар нь болон үйл ажиллагааны төвшинд хослуулан ойлгож, шийдвэр гаргах чадвар эзэмшдэг. Мөн цаашид компанидаа карьераа амжилттай босгож, өсөн дэвжихэд шаардагдах манлайлал, багийн ажиллагаа зэрэг олон практик чадваруудыг бид сургадаг. 

 

Бид дараах чиглэлээр боловсон хүчнээ бэлтгэж байна.

  1. Бүсийн менежер
  2. Категори менежер
  3. Логистикийн менежер
  4. Дата шинжээч, Программ хөгжүүлэгч
  5. Эдийн засагч
  6. Тэлэлтийн менежер /Үл хөдлөх хөрөнгийн менежер/

 

Хамрах хүрээ: Их дээд сургуулиудын төгсөгчид болон 2022 оны төгсөгчид оролцох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:      +976 75756062

Анкет хүлээн авах хугацаа:  2022.04.29-08.20-ны өдрийг дуустал зөвхөн Careers.minii.mn  хаягаар хүлээж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Ажлын туршлага шаардахгүй.
  • Их дээд сургуулийн голч дүн 3.0 ба түүнээс дээш байх.
  • Хөтөлбөрт цаг заваа бүрэн зориулах боломжтой байх.
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй байх.
  • Өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй байх

Нэмэлт мэдээлэл

 Монхангай группийн охин компаниудын нэг болох Миний дэлгүүр ХХК нь Монголдоо анхдагч Дискаунтер форматыг бизнестээ нэвтрүүлэн шинэ менежментээр ажиллаж байна. Миний дэлгүүрийн хамт олон нь байгууллагын үнэт зүйл болох ажилтнууддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, ая тухтай ажлын орчин нөхцөлөөр хангаж, эерэг хандлага, бүтээлч эрмэлзэл, мэдлэг, чадварыг дээшлүүлэх байнгын сургалт, арга хэмжээнд оролцох боломжоор ханган, өсөж дэвших бодлогыг эрхэмлэн ажилладаг Монгол улсын худалдааны  салбарын манлайлагч компаниудын нэг билээ.

 

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,500,000 - 1,800,000

Холбоо барих

Утас75756061, 91094045, 86086867
Факс75756062

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2022-08-04 09:35

Энэ салбарын бусад зарууд

  1. Автомашины гоёл, дагалдах хэрэгслийн худалдагчШИВИЛАМ ХХК
  2. Байгууллага хариуцсан мэргэжилтэнЮнайтэд Аллианс ХХК
  3. БОРЛУУЛАГЧМонос Хүнс ХК
  4. Түгээлтийн жолоочМонголиан Стар Дистрибюшин ХХК
  5. Түгээгч /Нарантуул зах/Нано Интернэйшнл ХХК
  6. Худалдааны зөвлөхPC mall
  7. Борлуулалтын менежерЭНЭМОГ ХХК
  8. Стилист-худалдааны зөвлөхЦаст согоот ХХК
  9. Түгээлтийн жолоочБОСА Холдинг ХХК
  10. САЛБАР ХАРИУЦСАН МЕНЕЖЕРХулан Уул ХХК
  11. Борлуулагч ажилд авна.Элит Косметик ХХК
  12. Агентаар сургаж, хамтран ажилланаРемакс Экспресс
  13. БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЕНЕЖЕРМонос Групп
  14. УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГЫН АЖИЛТАН"Эн Би Си" ХХК
  15. Нярвын туслах /эрэгтэй/Өү Жи Фамили ХХК
  16. Борлуулалт хариуцсан ажилтанФрэш Пак ХХК
  17. БорлуулагчГлобал Нэгдэл ХХК
  18. МЕРЧИНДАЙЗЕР /БАРАА ӨРӨЛТИЙН АЖИЛТАН/SRT Group
  19. ТООЦООНЫ НЯГТЛАН /Шинэ төгсөгч байж болно/ОЙ ПАРТНЕРС ХХК
  20. Түгээгч ажилд авнаАй энд эр монголиа ХХК
© Миний Дэлгүүр ХХК. 1992-2022 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2022.