ХАБЭА инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж ISO 45001:2018 стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах
- Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх
- Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой дүрэм, журам, зөвлөмж гаргах, ажилтнуудад ХАБЭА-ын чиглэлээр зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах
- Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, түүний биелэлтийг хангуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дээд боловсролтой
- ХАБЭА-н мэргэжлийн сургалтад хамрагдаж эрх авсан
- Багаар ажиллах, бусдад шаардлага тавих чадвартай
- Хувийн зохион байгуулалт өндөртэй, хариуцлагатай, зарчимч
- Компьютерийн хэрэглээний программ дээр ажилладаг
- Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой
- Өмнө ХАБЭА-н чиглэлээр газрын тосны салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Эх оронч, эко сэтгэлгээтэй эрхэм Таныг Монголын хийн салбарын анхдагч, 30 жилийн түүхтэй Дашваанжил ХХК-ийн хөгжилд хувь нэмрээ оруулан, ISO 45001:2018 стандартыг хэрэгжүүлэн, ажиллах таатай орчин нөхцөл, өрсөлдөхүйц цалин хөлс, мэргэжлийн баг хамт олонтой хамтдаа хөгжихийг урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.