Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
70189889
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол Дүүрэг, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө TIL бизнес центр

ХАБЭА-н инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартууд, компанийн ХАБЭА-н бодлого, дүрэм журмын шаардлагын дагуу ХАБЭА-н баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах асуудлыг цаг тухайд нь боловсруулах, батлуулах, биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг судлах, сайжруулах ажлыг судалгаа тооцоотой зохион байгуулах;
  • Компанийн хэмжээнд ХАБЭА-н чиглэлийн үндсэн үйл ажиллагааг тухайн цаг үетэй уялдуулан оновчтой удирдан зохион байгуулж ажиллах
  • Терминалийн талбайн болон компанийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, стандарт, нийтлэг журмыг судлан терминалийн талбайд ХАБЭА-н чиглэлийн журмыг боловсруулж мөрдүүлж, хяналт тавих
  • Талбайд ажиллаж байгаа кран, авто машин, авто ачигч, бусад техник хэрэгсэл, оосорлох хэрэгсэл, строп, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллуулах, краны зам болон төмөр замыг арчлах, хамгаалах, ачаа ачиж буулгах үйл ажиллагааны технологид хяналт тавих.
  • Эрсдэлийн үнэлгээ хийх, ажилтан болон үйлчлүүлэгчдэд шаардлагатай мэдээллийн самбар, санамжуудыг боловсруулан байршуулж, терминалийн талбайн ажилтнууд болон үйлчлүүлэгчдийг санамж, зөвлөмжөөр хангаж ажиллах, 
  • Шинээр ажилд орж байгаа болон ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулах,
  • Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад ажил үүргүүд

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр суралцсан мэргэжлийн үнэмлэхтэй
  • Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль тогтоомж, стандартууд, хөдөлмөрийн нөхцөлийн талаар мэдлэгтэй
  • OHSAS 18001 стандартаар ажиллаж байсан туршлагатай
  • Богино хугацаанд түргэн шуурхай, оновчтой шийдвэр гаргах чадвартай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай

Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,000,000 - 1,200,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Баянгол Дүүрэг, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө TIL бизнес центр
Утас99145034, 99145034
Факс70189889

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-06-25 09:59
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-07-09 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Ти Ай Ложистик ХХК. 2011-2020 он

Монгол хүн бүрийг ажилтай болгохын төлөө.

Zangia.mn

Copyright © 2008-2020.