МЕХАНИК ДОТООД АУДИТОР /Төв оффис/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Групп Компанийн худалдан авалтын дүрэм, журмыг мөрдүүлэх, худалдан авч буй хөрөнгө, бараа материал, сэлбэг хэрэгслийн чанарт хяналт тавих, стандартын шаардлагыг хангуулах, зөвлөгөө өгөх;
- Байгууллага, иргэд, үйлдвэр уурхай, газар нэгжүүдээс ирүүлсэн хөрөнгө, бараа материал, сэлбэг хэрэгсэлтэй, холбоотой гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэн дүгнэлт гаргах;
- Компанийн хэмжээнд худалдан авах гэж буй бараа материал, техник тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн үнэ, гүйцэтгүүлэх гэж буй ажлын төсөвт өртөг, үнийн саналыг хянах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Механикийн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Дотоод аудит эсвэл хяналт шалгалтын чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан;
- ISO9001 стандартын сургалтад сууж байсан;
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
- Асуудал дүгнэх, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, илтгэх, материал боловсруулах, бусдыг сонсох, мэдээллийг товч тодорхой дамжуулах, бусдыг хүндэтгэн зөв боловсон харилцах, сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх, хүлээцтэй хандах чадвартай;
- Англи хэлийг ажил үүргээ гүйцэтгэх хэмжээнд эзэмшсэн;
Нэмэлт мэдээлэл
- Ажилтан бүрээ эрүүл мэндийн даатгалд хамруулдаг
- Жилд 6 өдрийн цалинтай чөлөө олгодог
- KPI гүйцэтгэлийн урамшуулал /20-35%/
- Удаан жилийн нэмэгдэл /5-30%/
- Сургалт, хөгжлийн дэмжлэг /5%/
- Тэтгэврийн хуримтлал /2%/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.