Гал сөнөөгч/Аврагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Гал унтраах болон аврах ажиллагаа, гамшгийн үед ажил гүйцэтгэх
- Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд баримтлан, үр дүнтэй багаар ажиллах
- Гал унтраах, аврах, гамшгийн үед ажиллах сургалтын хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- Компанийн зүгээс зохион байгуулах гэнэтийн ослын үед ажиллах сургалт, сургуулилтанд оролцох
- Гал унтраах тоноглол, тусгай хувийн хамгаалах хэрэгслийг зохистой ашиглах, үзлэг шалгалт болон бүртгэлжүүлэлтийг хариуцан ажиллах
- Ажлын байрны өдөр тутмын үзлэг шалгалтыг үр дүнтэй хийж гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дээд боловсролтой
- Гал сөнөөгч/аврагч мэргэжилтэй
- Гал унтраах, аврах ажиллагаа, анхны тусламж үзүүлэх мэдлэгтэй
- Цаг агаарын хүнд нөхцөл, чийгтэй, тоостой, дуу чимээ ихтэй, утаа, хий бүхий орчинд ажиллах, шат тавцан болон бусад ажлын байр руу авирах, буух, зогсох суух зэргээр ажилтны эв дүй, авхаалж самбаатай байх
- Компанийн гэнэтийн ослын төлөвлөгөө, ослын командын бүрэн мэдлэгтэй, хяналт тавих чадвартай
- Гэнэтийн ослын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах мэдлэг, туршлагатай
- Жолооны В, С ангилалтай байх
Нэмэлт мэдээлэл
Төв аймгийн Баян суманд байрлах хүрэн нүүрсний уурхайд 14/14 ростероор ажиллах.
Бусад
БайршилТөв аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.