Дэлгүүрийн борлуулалттай уялдуулан бараа бүтээгдэхүүний захиалга өгөх.
Харилцагч байгууллагаруу хугацааны мэдэгдэл илгээх.
Тасгийн барааны дүүргэлтэнд хяналт тавих, худалдагч нарт чиглүүлэг өгч ажиллах.
Барааны чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.
НББ-ээр бакалаврын зэрэгтэй
Хувийн зохион байгуулалт сайтай
Багаар ажиллах чадвартай
Харилцааны соёлтой эерэг хандлагатай
Хариуцлагатай шударга
Хэрэглээний програмуудыг маш сайн эзэмшсэн
Худалдааны байгууллагад 1-ээс дээш жил ажилласан туршлагатай байх.
"Алтан Жолоо Трейд" ХХК-ийн бүрэлдэхүүнд багтах тус хүнсний сүлжээ дэлгүүр нь 1997 онд 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний сонголттойгоор Монголын хамгийн анхны өөртөө үйлчлэх дэлгүүрүүдийн нэг болон байгуулагдаж байсан ба өдгөө жижиглэн болон бөөний худалдааны салбарт голлох байр суурийг эзэлсэн Монгол улсын шилдэг сүлжээ дэлгүүрийн нэг болжээ. Бид дотоод, гадаадын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ гарт түргэн шуурхай хүргэхийн тулд бүтээгдэхүүний чанарын стандартыг хангахад шаардлагатай худалдааны эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэн ажилладаг.
“Сансар” сүлжээ дэлгүүр нь 2013 оноос үйлчлүүлэгчийн тав тухыг эрхэмлэн сүлжээ дэлгүүрийн хөгжлийг тодорхойлох, үйлчилгээний орчныг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж, өөрийн өнгө төрхийг бий болгож, орчин үеийн интерьер дизайн, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, тохижилт үйлчилгээгээрээ олон улсын стандартын түвшинд хүрээд байна.
“Сансар” сүлжээ дэлгүүрийн 500 гаруй ажилтан, албан хаагчид бид хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг баталгаат бүтээгдэхүүнээр хангаж, тохилог орчинд, дээд зэргийн үйлчилгээ үзүүлэн хэрэглэгч бүрт хүрч үйлчлэхийг зорин ажиллаж байна.