Уурхайн нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Санхүүгийн анхан шатны бичиг баримт болон НББ-ийг хууль журмын дагуу бүрэн хөтөлж, баримт бүрдүүлэлтийг хангах;
- Ажилтнуудын цалинг бодож тооцоолох, тайлан тооцоог хариуцах;
- Бараа материал, тос, сэлбэг хэрэгслийн орлого, зарлагын хөдөлгөөнийг хуулийн хүчин төгөлдөр баримтыг үндэслэн бүртгэх, олгох, шилжүүлэх, ашиглалтаас хасах гэх мэт НББ-н баримтууд хөтлөх;
- Бараа материалын тайлан, баримтуудыг үдэж архивлах;
- Уурхайн хэсэг нэгжүүдийн бараа материалын тооллогыг тогтоосон хугацаанд нь хийх;
- Бараа материалын няравын тайлан тооцоог хүлээн авах, анхан шатны баримтын иж бүрдэлд хяналт тавих;
- Уурхайтай холбоотой тайлан тооцоог нийт ажиллагсадтай холбоотой өр авлагыг барагдуулах;
- Уурхайн зардлын төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах мэдээллийг гаргаж өгөх, төлөвлөлтөнд оролцох;
- Шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд шууд харьяалагдах албан тушаалтанд гарган өгөх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк, санхүү, нягтлан бодох чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
- Уул уурхайн салбарт мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажиллаж байсан байх
- Ерөнхий нягтлан бодогчтой хамтарч ажиллана.
Нэмэлт мэдээлэл
20/10 ээлжээр ажиллах боломжтой.
Бусад
БайршилАрхангай аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.