Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Оюу Толгой

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Сүлжээний Техникийн Ахлах

Тохиролцоно

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 

Ажлын байр

 

"Оюу толгой" ХХК-ийн – Мэдээлэл технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Сүлжээний Техникийн Ахлах  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.  

 

Энэхүү албан тушаалын зорилго нь Оюу Толгой дахь IP сүлжээний дизайн, хэрэгжүүлэлт, засвар болон үйл ажиллагаан дээр мэргэшсэн мэргэжилтний хувьд техникийн манайлал үзүүлэх юм. Үүнээс гадна нарийвчилсан, төвөгтэй асуудлыг шийдвэрлэх болон бусад багийн гишүүдийг сургах нь мөн энэ ажлын байрны чухал хэсэг юм.

 

Үүрэг даалгавар

 

  • Сүлжээний архитектур болон дизайн шийдлүүдийг бүгдийг нь техникийн талаас нь мэргэжилтний хувьд бүрэн хянаж хариуцан ажиллах
  • Уг албан тушаал нь ажилтнаас нарийн мэргэшсэн, техникийн мэдлэгтэй байж, асуудал шийдэх өндөр ур чадвартай байхыг шаардана.
  • Техникийн хувьд төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох, шийдвэрлэх. Асуудал нь чухам ямар шалтгаанаас үүдэлтэй гэдгийг тодруулж баримтжуулах (RCA).
  • Техникийн хүнд асуудлууд тулгарсан үед багийнхаа сүлжээний инженерүүдэд тусалж дэмжих мөн IP Network-тэй холбоотой чиглэл зааварчилгаа өгөх
  • Сүлжээний багийн өдөр тутмын ажлуудыг удирдан зохицуулах, сайжруулалт болон асуудалтай зүйлс дээ илүү анхаарах
  • Баг дээрээ явж байгаа ажлуудаа хянах, түүнийгээ тайлагнах. Мөн багийн гишүүний хийж байгаа ажил дээр нь хэрэгтэй үед нь дэмжлэг үзүүлэх
  • Нэн чухал асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэж/засаж янзлах дээр анхаарч төстэй асуудлыг ирээдүйд дахин гарахгүй байх дээр төвлөрч ажиллах
  • Баг удирдан ажиллахад шаардагдах бусад бичиг цаасны ажлыг хийж гүйцэтгэх
  • Эдгээрээс гадна шаардлагатай тохиолдолд сүлжээний ахлах болон инженерийн ажил үүргийг гүйцэтгэх, шаардлагатай ажлуудад оролцох, хийх

Ажлын байранд тавигдах шаардлага

 

  • Мэдээлэл технологийн эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • 5-с дээш жил Мэдээллийн технологийн холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • IP Сүлжээ болох (L2/L3 сүлжээний төхөөрөмжүүд болох свитч, роутер) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
  • Сүлжээний аюулгүй байдал болон харгалдах тоног төхөөрөмжүүд (FW, AAA, ACS, ISE) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
  • Утасгүй сүлжээн дээр (WLC, WAP, P2P, PmP гэх мэт) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх        
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны чадвар мэргэжлийн түвшинд байх, техникийн болон техникийн бус сэдвүүд дээр
  • Нарийн ширийн зүйлст анхаарал тавьдаг байх чадвар нь маш чухал
  • Асуудлын суурь шалтгааныг тодорхойлох, асуудлыг цаг хугацаанд нь шийдвэрлэх чадвартай байх.
  • Янз бүрийн систем дээр хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, оновчлол/сайжруулалт хийх чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

 

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • "My Share" – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас70103604

Зар нийтэлсэн огноо

2025-04-30 16:46

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Цахим спортын зохицуулагчӨгөөмөр гавилууд
2025-05-01
ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРМонголын Цахилгаан холбоо ХК
2025-04-21
Гадаад шуудан хариуцсан менежерМонгол Инфинити Шуудан ХХК
2025-04-15
МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРМонос Групп
2025-04-23
Систем хяналтын инженерДДэшТВ
2025-04-29
IT ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕРМобиком корпораци ХХК
2025-05-13
Бизнес процесс сайжруулалтын менежерНомин Холдинг
2025-04-14
Төслийн менежер Дижитал ЭДҮ Менежмент
2025-04-25
Sales EngineerАрш Технологи ХХК
2025-04-29
IP & Data communication engineerHuawei Technologies LLC
2025-04-16
Програм хөгжүүлэлтийн инженерЮнител Групп
2025-04-22
Нягтлан бодогч ажилд авна.Улаанбаатар смарт карт ХХК
2025-05-09
Төслийн менежер /Мэдээлэл технологи/Номин Холдинг
2025-05-06
харилцагчийн үйлчилгээний ажилтан /зайнаас ажиллахБрикланд ХХК
2025-05-13
Салбар Хариуцсан МенежерМонгол Инфинити Шуудан ХХК
2025-05-07
Шийдлийн инженерАрш Технологи ХХК
2025-04-14
ОператорБрэнд Нью Хотелс ХХК
2025-04-24
ХЯНАЛТЫН ИНЖЕНЕРЖи Мобайл
2025-04-30
AI engineerЗангиа Портал ХХК
2025-05-08
ПРОГРАММ, ТӨХӨӨРӨМЖ БОРЛУУЛАГЧДАТАКЕЙР ХХК
2025-05-12

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.