Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Хаан Банк
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

МТ Үйлчилгээ нэвтрүүлэлтийн газарт Ахлах програмын чанарын инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ахлах програмын чанарын инженер нь банкны хэмжээнд ашиглагдаж буй систем, програм хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, бизнесийн болон системийн шаардлагыг хангуулах чанарын шалгалтыг хийлгэн, үнэлгээ өгч, дүгнэлт гаргаж ажиллана. Тухайн систем, програм хангамж дээр хийгдэж буй шинэчлэлт, өөрчлөлт, сайжруулалт болон шинээр нэвтрүүлж буй програм хангамжийн өгөгдлийн сан, дэд бүтэц, аюулгүй байдал, функционал болон нөлөөллийн хүрээнд чанарыг өндөр түвшинд хангаж ажиллах ба хариуцсан багийг өдөр тутмын үйл ажиллагаа, чиг үүрэг, удирдлагаар ханган ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага

Үндсэн шалгуур:
  • 2 болон түүнээс дээш жил системийн тест хийх түүнтэй хамаарал бүхий ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшиний мэдлэгтэй;
  • Баг удирдан ахалж ажиллаж байсан туршлагтай;
  • Бичиг баримт боловсруулж, тайлагнах чадвартай;
  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Програм хангамжийн шаардлагад дүгнэлт хийх, хөгжүүлэлтэнд үнэлгээ өгөх, чанарыг тодорхойлох чадвартай;
Нэмэлт шалгуур:
  • DevOps, Docker environment дээр ажиллаж байсан бол давуу тал болно;
  • FE automation script, API automation script боловсруулах чадвартай;
  • Kafka, Ansible, Google Apigee, NGINX болон Weblogic зэрэг технологи болон хэрэгслүүдийг ашиглаж байсан туршлагатай бол давуу тал;
  • Oracle, MSSQL, Cassandra гэх мэт өгөгдлийн сангууд дээр ажиллах чадвартай;
  • Python, JAVA, .NET, PHP гэх мэт програмчлалын хэлүүд дээр ажиллах чадвартай;
  • Windows, Mac OS болон Linux үйлдлийн системүүдтэй ажиллах чадвартай;
  • Банкны системүүд дээр ажиллаж байсан, мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн, сертификат авсан бол давуу тал болно;
Зан төлвийн шалгуур:
  • Ачаалал даах, түргэн шуурхай ажиллах чадвартай;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, ажлыг ач холбогдолоор нь эрэмбэлэн хувийн зохион байгуулалт сайтай ажилладаг байх;
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;
  • Нөхцөл байдалд үнэлэлт өгч оновчтой шийдвэр гаргах чадвартай;
  • Удирдан зохион байгуулах чадвартай;
  • Шинэ технологиудыг хурдан суралцаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чадвартай байх;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2021.06.02-ны өдрийг дуустал;Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар ЭНД ДАРЖ болон ЭНД ДАРЖ зангиа холбоост хандах, jobs@khanbank.com имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээгээрэй.Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас7515 3333

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-05-21 13:46

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.