Дата инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Өгөгдлийн сан, вэрхаус лэйкхаус-н архитектур шийдэл боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, сайжруулах
- Төрөл бүрийн эх сурвалжаас олон төрлийн өгөгдөл бүрдүүлэх, цуглуулах, цуглуулах процессыг автоматжуулах
- Өгөгдлийн найдвартай байдлыг хангах буюу лэйкхаус дээр орсон датаны бүрэн бүтэн байдал, үнэн зөв байдалд хяналт тавих
- Өгөгдлийн модель хөгжүүлэх, автоматжуулах, зөв зохион байгуулах, найдвартай ажиллагааг хариуцаж хангах
- BI тайлан угсрах үйл ажиллагаанд BI хөгжүүлэгчдэд дэмжлэг үзүүлж ажиллах
- Машин сургалт болон гүн сургалт хийхэд шаардлагатай өгөгдөл болон орчингоор хангах,
- Өгөгдөл хамгаалалт, найдвартай хадгалалтад анхаарч ажиллах
- Машин сургалт болон гүн сургалтаас гарсан модел загварыг хэрэглээнд нэвтрүүлж байршуулах (deployment)
Ажлын байранд тавигдах шаардлага
- Өгөгдлийн ухаан, мэдээллийн технологи эсвэл програмист чиглэлээр бакалаврын зэрэгтэй,
- Олон төрлийн эх үүсвэрээс их хэмжээний өгөгдөл боловсруулж байсан,
- Query ахисан түвшинд бичиж чаддаг,
- Python хэлний ахисан түвшний мэдлэгтэй
- Jupyter or Colab Notebook дээр ажилладаг чаддаг,
- Cloud Service-үүдийн мэдлэгтэй ашиглаж чаддаг,
- Зогсолтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй,
- Машин сургалтын анхан шатны мэдлэгтэй,
- Одоо байгаа шийдлүүд дээр зохицон ажиллах чадвартай, тогтолцоог сайжруулахад өөрийн хувь нэмрийг оруулдаг.
Нэмэлт мэдээлэл
- Манай компанид та өөрөө карьераа удирдах боломжтойг мэдэх үү? Манай компани Карьер хөгжлийн системээ ажилтан бүрдээ маш ойлгомжтой байхад анхаардаг бөгөөд энэхүү системээр тухайн ажлын байран дээрээ мэргэшсэн ажилтан, өөрийн удирдах албан тушаалтантай ижил түвшний цалин урамшуулал авах боломжтой. Ажилтны ажлын байран дээр шаардлагатай мэдлэг, ур чадварын өсөлт, хөгжил нь компанийн өсөлттэй шууд холбоотой тул та жилдээ нэг удаа карьер шатлалын үнэлгээнд оролцон өөрийн мэдлэг, ур чадвараа тодорхойлж, цаашид хүрэх цэгээ төлөвлөхөд танд компанийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажилладаг. Ингэхдээ бид бүх шатны ажилтнууддаа зориулан шаардлагатай сургалтуудыг ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын платформуудыг эх сурвалжаа болгон бэлтгэн хүргэдэг.
- Карьераа өсгөхөд тань зориулж компанийн зүгээс мэргэжлийн болон зөөлөн ур чадварыг хөгжүүлэх сургалтыг санал болгодог.
- Салбартаа мэргэшсэн менежментийн багтай хамтран ажиллах боломж.
- 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж өдрийн ажлыг эхлүүлэх боломжийг олгодог уян хатан цагийн хуваарьтай.
- Ажлын байран дээр танд зайлшгүй хэрэгцээтэй байгаа мэдлэг чадварыг гаднын сургалт, хичээлээр олгох боломжийг компани бүрэн дүүрэн дэмжин ажиллах болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.