ХЭМАБ-ын АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ээлж ахлаж ажиллах
- Удирдлагын түвшинд ажиллаж байсан
- Байгууллагын хэрэгжүүлж буй ХАБЭАБО-ы бодлогын хэрэгжилтийг хангах;
- Төслийн ХАБЭАБО-ны багийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах;
- Үүсч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх;
- Гарцаагүй үүссэн аюул ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгаан механик инженерийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
- Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын сургалтанд хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй;
- Уул уурхайн салбарт мэргэжлээрээ 3 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Уул уурхайд ээлжээр ажиллах боломжтой;
- Багаар ажиллах чадвартай, харилцааны зөв хандлагатай, тогтвор суурьшилтай ажиллах;
- Химийн үйлдвэрт ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Өмнөговь аймгийн, Мандал-Овоо суманд байрлах Алтны үндсэн ордын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан 14/14 ээлжээр ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг эрхэмлэгч, өсөн дэвших хүсэл эрмэлзэл дүүрэн, эерэг хандлага, эрч хүчтэй та бүхнийг Үндэсний бүтээн байгуулагч хамт олны нэг хэсэг болон ажиллахыг урьж байна. Та манай багт нэгдсэнээр:
- Өрсөлдөхүйц цалин, урамшуулал;
- Тав тухтай хотхонд байрлана;
- Хөдөлмөрийн тухай хуулийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан урт хугацааны тогтвортой, таатай ажлын байр;
- Өсөн дэвших, өөрийгөө хөгжүүлэх боломж, хүн бүрт нээлттэй бодлого;
- Ажилтан бүр гэнэтийн ослын даатгал хамрагдах зохицуулалт;
- Тогтвортой ажилласан ажилтанд /Банкны цалингийн болон байрны хөнгөлөлттэй зээлийн хүү/ зэрэг бусад төрлийн нэмэлт хангалт, хөнгөлөлтийн нөхцөл хүлээж байна.
Мандал ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
- Ажлын цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00 /Тус цагаар холбогдоно уу/
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.