Компанийн үйл ажиллагааг урт, дунд, богино хугацаанд төлөвлөх, төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үүрэг даалгавар өгөх, нөөцийг хуваарилах, ажилчдыг манлайлж чиглүүлэх, төлөвлөсөн ажлын үр дүн, үйл явцыг хянах, удирдлагад тайлагнах, удирдлагаас үйл ажиллагааны чиглүүлэг авч ажиллах. Компанийн борлуулалтыг өсгөж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, чанартай үйлчилгээ үзүүлэхэд анхаарч хяналт тавьж ажиллах, шинээр зах зээл судалж гэрээ байгуулах.
-Бизнесийн удирдлага, аялал жуулчлалын менежментийн чиглэлээр гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн.
- Бизнесийн байгууллагад удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан туршлагатай.
- Удирдан зохион байгуулах болон хүнтэй ажиллах ур дүйтэй.
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай.
- Бизнес сэтгэлгээ сайтай, асуудлыг олон талаас нь харж дүгнэлт хийх, зөв шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай.
- Аялал, жуулчлалын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Та өөрийн CV-гээ хаягаар илгээнэ үү.
Компанийн сонгон шалгаруулалт, бүрдүүлэлтийн журмын дагуу анкетын шалгаруулалтаар тэнцсэн ажил горилогчийг ярилцлагад урина.
Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна