Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
11342175
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 62

АЧААНЫ МАШИНЫ МЕХАНИК

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Засварын газарт ирсэн тээврийн хэрэгслэлд үзлэг оношлогоо, засвар, техник үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх
  • Харилцагчаас өгсөн дуудлага болон харилцагчтай хийгдсэн гэрээний дагуу харилцагчийн ажлын байранд очиж тээврийн хэрэгсэлд үзлэг оношлогоо, засвар, техник үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх
  • Ажлын байрны дүрэм журмыг мөрдөж, аюулгүй ажиллах
  • Өдөр тутмын ажил үүргээ удирдах ажилтан буюу Засварын төвийн менежер /Workshop Manager/-ын зааварчилгааны дагуу гүйцэтгэх.
  • Үзлэг оношлогоог үнэн зөв,  гүйцэт  хийж эвдрэлийн шалтгааныг тогтоож бүрэн гүйцэд засварлах. Хийж гүйцэтгэсэн ажлаа заавал дахин хянаж нягтлах.
  • Тухайн тээврийн хэрэгсэлд илэрсэн мөн бусад (үйлчлүүлэгчийн хүсэлтээс гадна) эвдрэл гэмтлийг ажлын картанд бичиж тэмдэглэх, холбогдох албан тушаалтанд мэдэгдэх.
  • Шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг үнэн зөв бодьтой гаргаж, захиалга хийхэд туслалцаа үзүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Тухайн мэргэжлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн
  • 2 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Техник сэтгэлгээтэй, харилцааны болон багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт ажиллах боломжтой, эмх цэгцтэй, цаг баримталдаг, бие даан ажиллах чадвартай байх
  • Техникийн англи хэлний мэдлэгтэй, англи хэлээр харилцан ойлголцох, техникийн ном сурах бичиг унших ойлгох чадвартай байх

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,500,000 - 1,800,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 62
Утас77181111
Факс11342175

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-08-31 16:07
© МСМ Групп ХХК. 1998-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.