Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, СБД -2 р хороо Ерөнхий сайд Амарын гудамж өөрийн байр

Дотоод Аудитор

Гүйцэтгэх үндсэн үүрэг

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО
Туушин Зочид буудал ХХК нь үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай холбогдуулан дараах ажлын байрыг зарлаж байгаа билээ.

  • Дотоод аудитын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх,
  • үйл ажиллагааны процессыг хамрах талбар бүрээр нь хянах, онцлогт тохирсон дүрэм, журам, зааврын боловсруулалт түүний хэрэгжилтэнд хяналт тавих,
  • Санхүү, бараа материал, хөрөнгийн хамгаалалт, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн эрсдэл, даган мөрдөж буй хууль дүрмийн биелэлт зэрэгт аудит хийж үнэлэлт өгч, дүгнэлт гарган ТУЗ-ийг мэдээллээр хангах



ҮНДСЭН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

  • Компанийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, компанийн зүгээс баримталж буй бодлого, мөрдөж буй дотоод журам, заавар, мөрдвөл зохих бусад эрх зүйн актуудтай нийцэж байгаа эсэхийг хянах, нийцүүлэх арга хэмжээ авах ;
    • Санхүүгийн үйл ажиллагаа, НББ-ын санхүү татварын тайлан,баримт бүрдүүлэлт шалгаж тоон мэдээлэл баримтад тулгуурлан санхүүгийн гүйцэтгэлийн аудитын тайлан, дүгнэлт боловсруулах
  • Аудитын төлөвлөгөө болон хөтөлбөр боловсруулах
    • Өмч хөрөнгийн ашиглалт, хөрөнгийн бүртгэлд аудит хийж нэгжүүдийн үйл ажиллагааны үр ашигтай байдалд мэргэжлийн зөвлөмжөөр хангаж ажиллах.
    • Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л эрсдэлүүдийг илрүүлэх.
  • Эрсдлийг үнэлж эрэмбэлэх, урьдчилан сэргийлэх арга замыг зөвлөх,
  • Хяналтын механизм байгаа эсэхэд дүгнэлт гаргах, шинээр хяналтыг тогтоох. Шалгалтын дараах эрсдэл буурсан эсэхэд хяналт хийх, арилгах арга замыг тодорхойлох, газар дээр нь зааварлах, зөвлөгөө өгөх
    • Аудитын хөтөлбөр буюу төлөвлөгөөг байгууллагын эрсдлийн шалгуур дээр тулгуурлаж бэлтгэх, ТУЗ-өөр батлуулах
    • Ажлын талбарт шалгалт хийж үйл ажиллагааг дүгнэж, дотоод хяналтын систем нь хэр хангалттай байгааг тодорхойлох

Ажлын байранд тавигдах шаардлага

ТАВИГДАХ ШААРДЛАГА


-Санхүү, НББ-ийн чиглэлээр их, дээд сургуулийн бакалавр болон түүнээс зэрэгтэй, Мэргэшсэн аудит /Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх/

 

- Баримт бичиг боловсруулах, ажлаа тайлагнах, албан бичиг боловсруулах өндөр чадвартай, шийдвэр гаргах түвшинд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх дадлага туршлагатай

 

- Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг эзэмшсэн.

 

- Шаардлагатай санхүү нягтлан бодох бүртгэлийн программууд дээр ажиллах, ашиглах чадвартай байх;

 

- Үйл ажиллагаа, байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбогдох, түүнтэй холбоотой өргөн хүрээний мэдлэгтэй байх

 

-Эрсдэлийн удирдлага, хууль эрх зүй, журам тушаалын талаар мэдлэгтэй, тэдгээрт орох өөрчлөлтүүдэд цаг үеийн мэдээлэлтэй байх

 

- Шудрага, ёс зүйтэй, эерэг хандлагатай, багаар ажиллах чадвартай,

 

- Олон улсын стандартууд болон тэдгээрийн өөрчлөлтүүдийн мэдлэгтэй байх      

 

- Ресторан, Зочид буудын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

 



Нэмэлт мэдээлэл

 





Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарАялал жуулчлал, зочид буудал
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин2,100,000 - 2,500,000

Холбоо барих

Утас70009913

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2022-08-04 15:44
© Бэст Вестерн Премьер Туушин Зочид Буудал. 1990-2022 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2022.