Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Хаан Банк
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

Картын бизнесийн газарт Мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

ХААН банкны Лояалти хөтөлбөрийн өрсөлдөх чадварыг сайжруулах,  шинэ харилцагч байгууллагыг татах, байгууллагуудтай стратегийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тусгай сегментийн карт эзэмшигч харилцагч нарын сэтгэл ханамж, тэдний карт ашиглалтыг өндөр байлгахад чиглэсэн судалгаа шинжилгээ, идэвхжүүлэлтийг хийхэд оршино.

Ажлын байранд тавигдах шаардлага

Үндсэн шаардлага
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш төвшний мэдлэгтэй;
  • Банк санхүү болон бизнесийн байгууллагад 1-с дээш жил ажиллаж байсан туршлагатай;
  • Банк санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, маркетинг, санхүүгийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Комьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай;
Нэмэлт шаардлага
  • Аман болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай
  • Бие даан судалгаа, шинжилгээ хийх, харьцуулсан дүгнэлт санал гаргах, шийдэл гарц олох өндөр ур чадвартай;
  • Илтгэх, бусдад өөрийгөө зөв ойлгуулах чадвартай;
  • Процессыг сайжруулах, дахин загварчлах, тодорхойлох мэдлэгтэй бол давуу тал болох;
Зан төлвийн шаардлага
  • Ажлын ачаалал даах, шинэлэг зүйлүүдийг хурдан хугацаанд сурч шуурхай, бүтээмжтэй ажиллах чадвартай бөгөөд эрмэлзэлтэй;
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;
  • Бие даан ажиллах ба бусдаас хараат бус шийдвэр гаргах чадвартай;
  • Бусадтай нээлттэй харилцах, хамтран ажиллах чадвартайд;
  • Идэвх санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй;
  • Мэргэжлийн, ёс зүйтэй, үнэнч шударга;
  • Үр дүнд чиглэсэн;
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны өндөр ур чадвартай;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2021.06.08-ны өдрийг дуустал;Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар ЭНД ДАРЖ болон ЭНД ДАРЖ  зангиа холбоост хандах, jobs@khanbank.com имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээгээрэй.Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,500,000 - 1,800,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утас7515 3333

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-05-28 19:14

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Хаан Банк. 1991-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.