ТӨСЛИЙН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Компанийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа барилга байгууламжийн төслүүдийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт, баримт бичиг бүрдүүлэлт, мэдээлийн урсгал, тайлагнал, архивлалтыг төслийн аргачлалын дагуу зохион байгуулах
- Төсөл боловсруулж, хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах
- Төсөлд шаардлагатай нөөцийг тогтоож, удирдан зохион байгуулах
- Төсөлд оролцогч талуудтай харилцах, мэдээлэл солилцох
- Төсөлд хяналт тавих, явцыг үнэлэх, тайлагнах
- Төсөлд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, менежментийн арга хэмжээ авах
- Төсөлд шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг захиалах
- Төсөлд оролцогчдын үүрэг, хариуцлагыг тодорхойлох
- Төсөл доторх зардал, хугацаа, чанарын хяналтыг хийх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын инженер, эсвэл газрын тосны байгууламжийн инженерээр суралцан төгссөн баклавр зэрэгтэй
- Төсөл удирдлагаар мэргэшсэн, газрын тосны барилга байгууламжийн төлөвлөлт, барилгын төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай байх
- Power app, planner, MS Project, excel бусад оффисийн программуудыг сайн эзэмшсэн байх
- Барилга угсралтын ажлын төлөвлөлт, үе шатны талаар сайн ойлголттой байх
- Барилга бүтээц, барилга байгууламж, метал хийцийн талаар ойлголт мэдлэгтэй
- Баримт бичиг, Тайлан мэдээ боловсруулах, анализ хийх чадвартай
- Төлөвлөгдсөн цаг хугацаанд ажлаа чанартай гүйцэтгэх чадвартай
- Бүтээлч, өсөлтийн сэтгэлгээтэй
- Технологийн мэдлэгтэй байх, шаардлагатай программ хангамжийг эзэмшсэн байх
- Асуудал шийдвэрлэх чадвартай байх
- Ажлаа чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг
- Шудрага ёс зүйтэй, зарчимч байх
Нэмэлт мэдээлэл
Зөвхөн анкетийн шаардлагыг хангасан ажил горилогчийг ярилцлагад урина.
Ажлын 5 өдөр 8 цагаар ажиллана.
Уян хатан ажлын цагтай.
Төв оффис - 19-р хороолол, Хан-Уул дүүрэгт байрлах Капитал хаус
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.