Засварын инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Гүйцэтгэх үүрэг:
- Сайншандад байрлан ажиллах
- Ээлжийн хугацаанд Шанд СЦС-ын ашиглалтын үеийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж ажиллах
- Техникийн үзлэг, засвар үйлчилгээг холбогдох дүрэм, журам, ашиглалтын болон үйлдвэрлэгчийн заавар, даатгагчын шаардлагын дагуу зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих
- Гэрээний үүргийн гүйцэтгэл болон гэрээт ажиллагсадын үйл ажиллагаанд хяналт тавих
- Тоноглолын ашиглалтын явцад гарсан гэмтэл, доголдол, эвдрэлийн талаар, түүнд хүргэж болзошгүй нөхцөл байдал, хэвийн бус бусад нөхцлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, төлөвлөгөө боловсруулах
- СТГ-уудын техникийн бэлэн байдал, засварын үйл ажиллагаанд хяналт тавих
- Холбогдох гэрээт гүйцэтгэгчийн тайланд хяналт тавих, удирдлагаас өгсөн үүргийн дагуу тайлан дотоод тайлан, баримт бичгийг боловсруулах
- Бусад ажлын чиг үүрэгт заагдсан ажил үүргийг гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Ажлын байрны нэр: ЗАСВАРЫН ИНЖЕНЕР
Байршил: Дорноговь аймгийн Сайншанд хот
Ажлын байрны зорилго
СЦС-ын үндсэн ба туслах тоноглолын техникийн бэлэн байдлыг хангах, тэдгээрийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангахад шаардагдах засвар үйлчилгээг төлөвлөж, гүйцэтгэх үүрэгтэй
Чадвар, туршлага, ерөнхий шаардлага:
- Цахилгааны инженерийн бакалавр
- Өндөр хүчдэлийн цахилгаан байгууламж, үүнд 110/35кВ-ын дэд станц, ЦДАШ, болон СТГ түүнтэй техникийн хувьд ижил төсөөтэй машин механизмын засвар үйлчилгээг хариуцан ажилласан туршлагатай
- Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй
- Баг хамт олон удирдах ажлын туршлагатай
- Компанийн бодлого, гэрээ, журмууд болон эрчим хүчний салбарын ААД, ТАД, НСД, ГАУСД , холбогдох заавар, журмыг мөрдөж ажиллах, компанийн хэмжээнд дагаж мөрдүүлэх шаардлага тавьж ажиллах чадвартай
- Аваар саатал, гэмтэл гарсан үед схемийн найдвартай ажиллагааг хангах, гэмтэл устгах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Анкетыг 2024 оны 12 сарын 12-ныг хүртэл хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99032525 дугаараас лавлана уу.
Анкетын доорх холбоосоор орж авна уу.
И-мэйл:
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75050055, 99032525
Факс-
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.