Эрчим хүчний менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Эрчим хүчний төслийн хөгжүүлэлт, түүнтэй холбоотой судалгааны ажлуудыг хийж боловсруулах, төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг хариуцна.
- Эрчим хүчний салбарын мэдээ мэдээлэл боловсруулах
- Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын талаар судалгаа хийх, тэдгээртэй уулзалт зохион байгуулах
- Улсын засаг захиргааны байгууллагуудтай Гүйцэтгэх Захирлын зөвшөөрлийн дагуу төслийн талаар мэдээлэл солилцох
- Төслийн анхан шатны эдийн засгийн болон технологийн үр ашгийн тооцоолол хийх, хэрэгжүүлэлтийг гүйцэтгэх, үйл явцад хяналт тавих, танилцуулгыг боловсруулах, үр дүнг танилцуулах, тайлагнах
- Төслийн тоног төхөөрөмжийн харьцуулсан судалгаа хийх
- Төслүүдтэй холбоотой мэргэжлийн нарийвчилсан судалгааны ажлуудын ажлын даалгавар боловсруулах
- Төсөлд шаардлагатай тусгай зөвшөөрлийн материал бүрдүүлэлт хийж, холбогдох зөвшөөрлүүдийг авах
- Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын урьдчилсан зардлын тооцоолол боловсруулах
- Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, хуваарилалтын ерөнхий тооцоолол, загварчлал боловсруулах
- Эрчим хүч, цахилгаан холболтын зураг боловсруулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай. /Эрчим хүчний төсөл хариуцаж ажиллаж байсан бол давуу тал болно./
- Хариуцлагатай, ёс зүйтэй, асуудлыг шийдвэрлэх, бичиг баримт боловсруулах, багаар хамтран ажиллах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
- Хотын төвд байрлах тав тухтай оффис
- Уян хатан ажлын цаг
- "Аз жаргалтай ажилтан" хөтөлбөрийн хүрээнд ажилтны “Сэтгэлзүйн эрүүл мэнд”, “Биеийн эрүүл мэнд”, ” Ажил амьдралын тэнцвэр”, “Ажилтны гэр бүлийг дэмжих” чиглэлээр бодлого хэрэгжүүлдэг
- Олон салбарын бизнесийн мэдлэг, ур чадвараа тэлэх боломж
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас77772525-830, 88842199
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.