ТУГ-ТЭЭВРИЙН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Авто зам, төмөр зам, агаар, усан тээврээр ачаа тээвэрлэх дүрэм, олон улсын ачаа тээврийн тухай хэлэлцээрийн дагуу ачаа тээвэрлэлтийн оновчтой арга, маршрутыг судлан тээвэрлэлтийг удирдан зохион байгуулах;
- Тээврийн үйлчилгээний эрэлтийг судлах, урьдчилан таамаглах, тээврийн үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлэх, эрэлт хэрэгцээг хангах;
- Тээврийн үйлчилгээний хэрэглэгчидтэй харилцаа тогтоох, үйлчлүүлэгчидтэй гэрээ, хэлэлцээр, бизнесийн харилцаа холбоог зохион байгуулах, нэмэлт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахад тээврийн компанийн нэрийн өмнөөс шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх;
- Төмөр зам, гааль, мэргэжлийн хяналт зэрэг төрийн байгууллагуудын дүрэм, журам, тушаал шийдвэрийг судалж, хэрэгжүүлж ажиллах;
- Ачаа тээвэрлэх гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, үйлчлүүлэгчдийг мэдээ мэдээлэл, лавлагаагаар хангаж ажиллах;
- Тээврийн үйлчилгээг илүү таатай нөхцөлөөр үзүүлэх тээврийн компаниудыг хайх, тээврийн компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах;
- Тээврийн төлбөр тооцооны тайлан мэдээг нэгтгэх, танилцуулах, бүртгэл хөтлөх, тээвэр зуучийн үр ашгийн шинжилгээ, тооцолол үйлдэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Төмөр зам болон логистик тээвэр зохион байгуулалтын инженер мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
- Хятад хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх;
- Ачаа тээврийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Багаар ажиллах, харилцааны ур чадвартай;
- Тайлан мэдээ боловсруулах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарТээвэр, гааль, агуулах
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.