Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, "Наран Трейд"ХХК Сүхбаатар дүүрэг 5-р хороолол, Сөүлийн гудамж 42/1, “Наран Билдинг” Улаанбаатар-44, Монгол улс 14250

Гүйцэтгэх захирал

Гүйцэтгэх үндсэн үүрэг

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО: 

Компанийн эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөний зорилтод нийцүүлэн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх, ажилтнуудыг удирдлага, зохион байгуулалтаар хангах замаар компанийн үр өгөөж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн үнэ цэнийг өсгөх .

 

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

- Компанийн эрхэм зорилго, алсын харааг тодорхойлох, стратегийн болон бизнесийн төлөвлөгөөг боловсруулах, батлах;

- Бизнесийн стратеги, зорилго зорилт, төлөвлөгөөний дагуу компанийн бодлого тодорхойлох;

- Компанийн бизнесийн үйл ажиллагааны ашигт ажиллагааг хангаж төлөвлөлтөнд хүрч ажиллах;

- Компанийн байнга өсөн дэвших, хөгжих бизнесийн боломжуудад технологийн шийдлүүдийг хэрэгжүүлэх;

- Компанийн үйл ажиллагааны дотоод бүтцийн дагуу удирдлагаар хангаж дотоод үйл ажиллагааг байнга сайжруулан ажиллах;

- Монгол улсын хууль тогтоомж болон бусад эрхзүйн акт компанийн дүрэм журмыг мөрдөн ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах;

- Асуудалд дүн шинжилгээ шуурхай хийх, судалгаа хийх, төлөвлөх, үйл ажиллагааг зохион байгуулж, хянах, удирдах;

- Компанийн эрхэм зорилго, алсын харааг тодорхойлогч чиглүүлэгч байх, бизнесийн ёс зүйг эрхэмлэгч байх, хувь хүний хөгжлийг төлөвлөх. 

Ажлын байранд тавигдах шаардлага

- Аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газрын менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс зэрэгтэй байх;

- Магистр зэрэгтэй бол давуу тал болно;

- Ресторан, хоол үйлчилгээний байгууллагад 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

- Ресторан, хоол үйлчилгээний байгууллагад 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан бол давуу тал болно. 

- Бизнесийн үйл ажиллагаа, мөн чанар, удирдлагын зарчмын тухай сайн ойлголттой байх;

- МУ-ын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эдийн засаг, хууль дүрмийн талаар мэдлэгтэй, судалгаа хийж дүгнэлт гаргах чадвартай байх;

- Санхүү, төсөв, ашиг орлого, алдагдал, санхүүгийн, мөнгөн гүйлгээний менежментийн ойлголттой байх;

- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин4,000,000 - 5,000,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, "Наран Трейд"ХХК Сүхбаатар дүүрэг 5-р хороолол, Сөүлийн гудамж 42/1, “Наран Билдинг” Улаанбаатар-44, Монгол улс 14250
Утас75057555 /2/

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-10-14 12:30
© Наран Трейд ХХК. 1990-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.