Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 62

TУСЛАХ МЕХАНИК-Автомотив салбар

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Засварын газрын менежерийн зааварчилгааны дагуу өдөр тутмын ажил үүргийг гүйцэтгэх
  • Ажлыг дүрэм журам, зааварчилгааны дагуу нягт нямбай гүйцэтгэх.
  • Багийн бусад гишүүдэд машин байрлуулах болон ухрах үйлдэл гүйцэтгэхэд туслах
  • Багийн бусад гишүүдэд туршилтын жолоодлого хийхэд туслах
  • Дагалдан ажиллаж байгаа механикын зөвлөмж зааварчилгааг даган, компанийн дотоод журмыг мөрдөж, багийн ажиллагааг хангаж ажиллах.
  • Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай багажнуудыг тусгай багаж хадгалах газраас захиалж авах  ба зориулалтын дагуу зөв зохистой хэрэглэж цаг тухайд нь буцааж хүлээлгэн өгөх.
  • Хийгдсэн үзлэг, засвар үйлчилгээ болон бусад хийгдсэн ажлын талаар ажлын хуудсанд  бичиж тэмдэглэх, шууд удирдлагадаа тайлагнах.
  • Хариуцан ажиллаж буй багаж, тоног төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, зориулалтын дагуу ашиглах, үзлэг үйлчилгээг (тосолгоо, чангалгаа) хийх, эвдрэл гэмтлийг цаг тухайд нь мэдээлэх.
  • Aжлaa эхлэхийн өмнө болон дууссаны дарaa  aжлын байрaa цэвэpлэx, aжлын байрны эмх цэгцийг байнгa xaнгaж ажиллах.
  • Ажлын байранд өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах. Зохион байгуулсан сургалтанд хамрагдахаас гадна бие даан суралцаж байх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Механик, цахилгааны мэргэжилээр тусгай дунд болон дээд боловсрол эзэмшсэн шинэ төгсөгч
  • Суралцаж, хөгжих чин хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй байх;
  • Цагийн удирдлага болон хувийн зохион байгуулалт сайтай
  • Бүтээлч, идэвхтэй санаачлагатай
  • Эмх цэгцтэй, нямбай байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин800,000 - 1,000,000

Холбоо барих

Утас77181111
Факс11342175

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2022-07-19 15:54
© МСМ Групп ХХК. 1998-2022 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2022.