Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
,
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот

Front-end програмист

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Олон улсын байгууллагын хөрөнгө оруулалттай төрийн үйлчилгээг цахимжуулах төсөлд Front-end програмист шалгаруулж авна.

Ерөнхий мэдээлэл: Төрийн санхүүгийн менежментийн үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Сангийн яамны төрийн сан, төсвийн байгууллага хоорондын гүйлгээг цахимжуулах, мэдээллийг бүртгэх зорилготой Портал системийн төсөл дээр ажиллана.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Төслийн багийн гишүүн байж систем Front-end хэсгийн хөгжүүлэлтийг хийх.
  • Өгөгдсөн хэрэглэгчийн шаардлагын дагуу код бичих.
  • Код бичих, дибаг хийх, систем тестлэх гэх мэт програм хангамжийн бүхий л үе шатуудад идэвхтэй оролцох.
  • Системийн хөгжүүлэлт дээр тулгарсан асуудлууд дээр шинжилгээ хийх, шийдэл гаргах.
  • Back-end програмистуудтай хамтран ажиллаж кодуудаа нэгтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Програм хангамжийн чиглэлээр их сургууль төгссөн байх
  • Front-end систем хөгжүүлж байсан туршлагатай байх
  • AngularJS, React, Javascript, CSS, HTML мэдлэгтэй байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, ажилдаа хариуцлагатай байх

Нэмэлт мэдээлэл

Нэмэлт мэдээлэл:

Уг төсөл нь дотроо портал систем хөгжүүлэх болон гадаад валютын системийн сайжруулалт гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд нийт төслийн хугацаа 10-12 сар байна.

  • Өндөр ур чадвартай баг хамт олны нэг хэсэг болж ажиллах
  • Сонирхолтой төсөл, нэр хүндтэй ажлын байр
  • Өндөр цалин (4,000,000 – 4,200,000 төгрөг)

Бусад

БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин4,000,000 - 5,000,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
Утас70120582

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2021-07-22 18:23
© Төсөв Санхүүгийн Тогтвортой Байдлыг Бэхжүүлэх Төсөл, Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх Төсөл. 2017-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.