Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн /Сонгон шалгаруулалт/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын хүний нөөцийн бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, сайжруулах
- Ажилтан сонгон шалгаруулалт, ажилд авах
- Хөдөлмөрийн харилцааны зохицуулалт хийх, холбогдох дүрэм журмыг мөрдүүлэх
- Байгууллагын соёлыг хөгжүүлэх, идэвхжүүлэх
- Хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам мөрдүүлэх
- Хөдөлмөрийн гэрээ, тушаал, холбогдох баримт бичиг боловсруулах
- Удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлэх, тайлагнах
- Орон тооны төлөвлөлт, хүний нөөцийн мэдээллийн бүрдүүлэлтийг хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, хүний нөөцийн удирдлага, хууль эрх зүй, төрийн удирдлага, захиргааны удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Уул уурхайн салбарт хүний нөөцийн чиглэлээр 5+ жил ажилласан туршлагатай
- Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр ажилласан туршлагатай
Нэмэлт мэдээлэл
- Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох дүрэм журмын талаар өргөн мэдлэгтэй
- Оффисын программ (MS Office, Excel, HRM системүүд)-ыг бүрэн ашиглах чадвартай
- Бичиг баримт боловсруулах, архив хөтлөх чадвартай
- Манлайлах, асуудал шийдвэрлэх, шинийг санаачлах, зохион байгуулах өндөр чадвартай
- Харилцааны болон багаар ажиллах ур чадвартай
- Англи хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.