БАЙГАЛЬ ОРЧНЫ АЖИЛТАН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгаль орчны хяналт шинжилгээний журам, төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомж, төслийн стандарттай уялдуулан хэрэгжүүлэх, сайжруулах ;
- Компанийн бодлого, төлөвлөгөө нь холбогдох байгаль орчны хууль тогтоомж, төслийн стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих ;
- Сар, улирал, жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах;
- Төслийн талбайд одоо хэрэгжиж байгаа болон төлөвлөж байгаа үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг судлах, үнэлэх, тайлагнах ;
- Ус, агаар, хөрснөөс дээж авч мониторингийн хяналт, шинжилгээ хийж, бүртгэл хөтлөх;
- Байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах, зайлсхийх чиглэлээр боломжит бүхий л арга хэмжээг авах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Байгаль орчны шинжлэх ухаан , экологи, биологи, болон бусад холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх;
- Барилга, уул уурхайн салбарт байгаль орчны менежментийн чиглэлээр 2- оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Компьютерийн өргөн хэрэглээний программ, тусгай зориулалтын программ хангамж болон интернетийн орчинд ажиллах чадвартай;
- Зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвартай;
- Байгаль орчны хууль тогтоомжийн талаар нарийвчлан судалсан, хууль эрх зүйн зохих мэдлэгтэй;
- Агаар, хөрс, ус, ургамал, амьтны хүрээлэн буй орчны хяналтын дүрэм, журам, тоног төхөөрөмжийн мэдлэгтэй байх;
- Газарзүйн байрлал судлах, тооцоолол хийх чадвартай;
- Байгаль орчны чиглэлээр туршилт, судалгаа хийж, судалгааны үр дүнд анализ хийх, боловсруулах чадвартай;
- Судалгаа шинжилгээ, дүн шинжилгээ хийх чадвартай;
- Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
Нэмэлт мэдээлэл
Хариу өгөх: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой бид 89986958, 80079728 дугаараас холбогдох болно.
Бусад
БайршилБаянхонгор аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.