Сүүлийн үеийн дэвшилтэт программ хангамж, техник технологи, мэдээллийн орчинд ажиллах чадвартай, тэвчээртэй тогвортой, ажил хэрэгч, хариуцлагатай, үнэнч шудрага, банк, гааль, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, нийгмийн даатгал, халамж, аудитын газар зэрэг байгууллагуудад хөрвөн ажиллах чадвартай, тооцоо хийх, мэдээлэл боловсруулах ур чадвартай байх.
Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, нягт нямбай, онлайнаар ажиллах чадвартай, мэргэжлээрээ удаан ажиллах хүсэл эрмэлзэлтэй. Анхаарлын төвлөрөлт, хуваарилалт, тогтворжилт, орон зайн төсөөлөл баримжаа, төсөөлөл, хурц хараа, ажигч гярхай, харж дүрслэх болон логик сэтгэхүй, хараа, хөдөлгөөний ой сайтай байх.
Сонгинохайрхан дүүрэг, Монос, 5 шард амьдардаг бол давуу тал болно.
Хоол унааны мөнгө багтсан.
Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан байх шаардлагатай.
Ноос, ноолуурын анхан шатны мэдлэгтэй бол давуу тал болно.