Ашигт малтмал баяжуулалтын технологич инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах, тоног төхөөрөмжийн сонголтын тооцоо судалгаа хийх, санал дүгнэлт гаргах,
- Технологийн туршилт судалгааны ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг тооцох, нэвтрүүлэх, сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах,
- Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн үндсэн болон туслах процессууд, бүтээгдэхүүний гарцад хяналт тавих, тэдгээрийг сайжруулахад чиглэсэн тооцоо судалгааг хийх, материалын балансын тооцоо судалгаа хийх, санал дүгнэлт гаргах,
- Компани, нэгжүүийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Ашигт малтмал баяжуулалтын технологич
Мэргэшил: Боловсруулах үйлдвэрийн төсөл судалгаа хийж байсан бол давуу тал болно.
- Өнгөт металл болон нүүрс баяжуулалтын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх
Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
- MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
Нэмэлт мэдээлэл
АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
- Нийгмийн даатгалын лавлагаа /e-mongolia/,
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,
- Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах (материалын бүрдэл дутуу бол бүртгэхгүй).
- СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
-
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.