Эрдэм шинжилгээний ажилтан, Хүний их эмч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ургамал, амьтан, эрдсийн найрлага бүхий шинэ эм, бэлдмэлийн эмнэлзүйн судалгааг удирдан явуулах, үр дүнг боловсруулан тайлагнах.
- Секторын судалгааны ажилтай холбоотой төлөвлөгөө, тайлан, үр дүн, арга аргачлалыг шаардлагатай тохиолдолд хүрээлэнгийн болон хамтрагч байгууллагын эрдмийн зөвлөл мөн анагаах ухааны ёс зүйн хороо, хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Анагаах ухааны чиглэлээр доктор болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай;
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх /мэргэжлийн чиглэлээр/;
- Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй байх;
Нэмэлт мэдээлэл
Монос Группийн дэргэдэх Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, эрдэм шинжилгээний судлаачдын багт нэгдэн шинийг санаачлах, бүтээх боломжийг бид танд олгох болно.
- Манай эрдэмтэн, судлаачид судалгаа, шинжилгээ хийх лаборатори, ажиллах таатай орчноор хангагдсан.
- Улирлын болон гүйцэтгэлийн үнэлгээний нэмэгдэл, эрдмийн цол зэргийн нэмэгдэл цалин хөлс
- Уян хатан цагийн сонголт
- Ажилчдын 4 чиглэлийн унаа
- Өдрийн 1,2-р хоолтой
-Гэнэтийн ослын даатгал
-Ажилтны хуримтлал
-Спорт, урлагийн арга хэмжээнүүд
-Туршлагатай удирдлага, манлайлагч хамт олонтой таныг хамтран ажиллахыг урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарБоловсрол, Шинжлэх ухаан
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас77173117, 80588844, 80173127
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.