Эмч, эрүүл ахуйч / Өмнөговь Гурвантэс/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажиллах, орчны эрүүл ахуйн хяналт шинжилгээг өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах.
- Хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд эрүүл ахуйн талаас хяналт тавих, орцын түүхий эд, бэлэн болсон бүтээгдэхүүнд холбогдох шинжилгээ хийх.
- Ажилтны эрүүл мэндийн байдлыг тодорхойлохын тулд тэдэнд эмнэлгийн үзлэг хийх.
- Лабораторийн шинжилгээ, рентген зураг, оношилгооны бусад хэрэгслийг зааж бичих, шинжилгээний хариуг судлан өвчлөл, эмгэгийн шалтгаан үүсвэрийг тодорхойлох.
- Өвчин, эмгэгээс сэргийлэх, эмчилгээний жор бичиж өгөх, эм тариа хийх, эмчлэх, зөвлөх, хяналт тавих зэрэг хэлбэрээр ажилтанд тасралтгүй эмчилгээний тусламж үзүүлэх.
- Шаардлагатай тохиолдолд мэс засал, клиникийн бусад ажилбар хийх чадвартай байх.
- Өвчин, эмгэгээс сэргийлэх, эдгэрүүлэх зорилгоор эрүүл мэнд, хоол тэжээл, амьдралын хэв маягийн талаар зөвлөгөө өгөх.
- Нийтлэг өвчлөл үүсэх, тархахаас сэргийлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдэд оролцох, тэдгээрийг төлөвлөх.
- Олон нийтийг хамарсан цар тахал, эмгэгийн үед удирдлагын түвшинд шийдвэр гаргаж ажиллах.
- Сургалт мэдээлэл өгөх ур чадвартай
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэргэжлийн дагуу их дээд сургууль төгссөн
- Эмчлэх эрхтэй
- Мэргэжлээрээ 3-с доошгүй ажилласан туршлагатай
- Эмнэлэгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай
- Тогтвор суурьшил, идэвх санаачлагатай, тууштай ажиллах
- Уурхайд ажиллаж байсан бол давуу тал болно
- Арчдас, сорил авч хяналт шинжилгээ дүгнэлт гаргах чадвартай байх
- Үйлдвэрийн болон ахуйгаас үүсэх осол гэмтлийн үед тусламж үзүүлэх чадвартай
- Бичиг баримт боловсруулж, тайлан төлөвлөгөө гаргах чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Ээлжийн хуваарийн дагуу хөдөө орон нутагт ажиллах боломжтой.
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг ханган ажиллах, нийгэм болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахих чадваруудыг эзэмшсэн байх.
- Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны BS OHSAS18001:2007, Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO14001:2015, ХАБЭА-н удирдлагын тогтолцооны ISO 45001 стандартуудыг мөрдөн ажиллаж байсан бол давуу тал болно.
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.